Ганцаардал дархлалын системд нөлөөлөх чадвартай

Хьюстон дахь Райсын их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар өөрсдийгөө ганцаардсан гэж боддог хүмүүс бусад хүмүүсийг бодвол ханиад, томуугийн шинж хүндээр илэрч байна гэж гомдоллодог байна.

2016 онд судлаачдын багийнхны явуулсан санал асуулгаар нийт хүмүүсийн 72 хувь нь ганцаардсан мэдрэмж төрж байна гэсэн бол 31 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа ингэж мэдэрдэг гэнэ. Нийгмээс тусгаарлагдсан мэт санагддаг эдгээр хүмүүсийн сэтгэл санаа нь эрүүл мэндэд нь таагүйгээр нөлөөлж, айдас түгшүүр, сэтгэл гутралыг нь нэмэгдүүлдэг байна. Үүгээр ч зогсохгүй олон таагүй үр дагавар учирдаг.

Тухайлбал, ганцаардал биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг. Жишээлбэл энэхүү таагүй мэдрэмж нь зүрхний өвчлөл, зүрхний шигдээс зэргийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Мөн ханиад тусах эрсдэл өсч, өвчний шинж тэмдэг хүндрэхэд нөлөөлдөг гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн