Хятадын ДНБ-ий өсөлт 2017 онд 6.7 хувийн хүлээлтээсээ давж, 6.9 хувийн өсөлттэй гарчээ. Энэхүү мэдээллийн тус улсын Төрийн статистикийн товчооноос гаргалаа.

“Урьдчилсан дүн мэдээгээр Хятадын ДНБ 2017 онд 82.72 их наяд юань буюу 12.72 орчим их наяд ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 6.9 хувиар илүү юм. Тухайлбал эхний улиралд жилийн ДНБ-ий өсөлт 6.9 хувь, хоёрдугаар улиралд 6.9 хувь, гуравдугаар улиралд 6.8 хувь гарснаа дөрөвдүгээр улиралд 6.8 хувьтай гарчээ” хэмээн тайланд дурджээ.

Хятадын засаг захиргаа өнгөрсөн оны эхэнд 2017 оны ДНБ 6.5 хувь буюу түүнээс дээш өсөлттэй гарна гэж таамаглаж байсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн