Гвинейн домч хэдэн зуун эмэгтэйн гэдсийг хөөлгөж, жирэмсэн гэж итгүүлжээ

Гвинейд нэгэн домч эмэгтэйг үргүйдэлтэй эмэгтэйчүүдээр тоглож, луйвар хийсэн хэргээр баривчиллаа.

Домч эмэгтэй өвчтөнүүддээ янз бүрийн ургамлын холимгийг өгч байсан бөгөөд энэ нь тэдний гэдсийг дүүргэж, хөөлгөж байжээ. Бүсгүйчүүд ч төрөх хугацаагаа мэдэхгүй хэрнээ жирэмсэн болжээ гэж баярлалдаж байв.

Өвчтөнүүд домчоос тан хүртсэнийхээ төлөө 33 доллар төлдөг байсан аж. Энэ нь тус улсын дундаж цалинтай тэнцэхүйц хэмжээ юм. Цагдаагийн газрынхан луйварчин эмэгтэйг энэ мяагаар хэдэн мянган доллар болсон гэж мэдэгдэж байгаа ч өөрөө бол хүмүүст туслах л зорилготой байсан гэж мэдэгдэж байна.

Энэ сарын 16-нд сэжигтэн этгээдийн хоригдож буй газарт хохирол амссан гэх 200 хүн цугларч, эсэргүүцлээ илэрхийлжээ. Түүний хийсэн үйлдэлд 17-45 насны 700 эмэгтэй өртсөн гэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж буйгаар Африкийн орнуудад нийт хүн амын 80 хувь нь уламжлалт анагаах ухааныг сонгож, эмчлүүлдэг байна.

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.