Эхнэр, нөхрүүд жил ирэх тусам адилхан болдгийн учир

Хэрвээ та хүнтэй гэрлээд нэлээд хэдэн жил болсон бол таныг эхнэртэйгээ, эсвэл нөхөртэйгөө адилхан юм аа гэж хэлэх үгийг сонссон л байж таарна. Зарим нь бүр та хоёрыг ах дүү нар уу ч гэж байсан биз. Тэгвэл энэхүү үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс дараах байдлаар тайлбарладаг.

1.Та хоёр анхнаасаа бие биетэйгээ адилхан байсан

Бид гадаад төрх, эсвэл бие хаа, сэтгэл санаа, боловсрол, хоббигоороо ижилхэн хүмүүст татагддаг нь нууц биш.

Энэ үзэгдлийг “хосоо нэгдэж сонгох” гэж нэрлэдэг. Бид өөрийн эрхгүй ижил түвшний боловсрол, эсвэл эдийн засгийн статустай, амьдралын төлөвлөгөө, сонирхлыг нь хуваалцах хүнд татагддаг байна.

Энгийн түвшинд буюу биеийн хувьд ч энэ үзэгдэл үйлчилдэг. Колорадо мужийн их сургуулийн судалгаанаас үзэхэд хүмүүс ДНК нь төстэй хүнийг амьдралын ханиараа сонгох хандлагатай байдаг гэнэ. Учир нь бид цаанаасаа өөрсдийн генээ бэхжүүлэхийг эрмэлздэг байна.

2.Хамтдаа зовж, жаргах нь гадаад төрхөнд нөлөөлдөг

Сайхан, муухай ихэнх зүйлсийг та ханьтайгаа адилхан амссан байдаг болохоор нүүр царайгаараа ижилхэн өтөлдөг байна. Хөмсөг хоорондын үрчлээ, инээднээс үүссэн үрчлээ нэгэн зэрэг гарч, нүүр царайгаараа адилхан болдог гэж сэтгэл судлаач Роберт Зайонцын явуулсан судалгаа баталжээ.

Энэхүү судалгаанд оролцогчдод танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг царайгаараа адилхан байх зарчмаар холбохыг санал болгожээ. Гэтэл тэдний холбосон хосууд хамгийн сонирхолтой нь 25 жил эхнэр, нөхөр явсан хүмүүс байж таарч гэнэ.

01-2 Эхнэр, нөхрүүд жил ирэх тусам адилхан болдгийн учир

3.Аз жаргалын түвшнээрээ адилхан

Роберт Зайонц энэ талаар бодож үзээгүй ч түүний адилхан царайны судалгаа санамсаргүйгээр хийгддэг нүүрний хувирлын онолыг баталжээ. Тодруулбал бид эхнэр, нөхрийнхөө инээд, эсвэл зогсолт гээд аливаа зүйлийг санаандгүй байдлаар дуурайдаг байна. Энэ нь бидний сэтгэл хангалуун байдал, таашаал, дотно харилцаа зэрэг мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг.

Зарим судалгаагаар урт хугацааны аз жаргалтай харилцаа нь генетикийн ижил байдалтай холбоотой болохыг баталдаг. Магадгүй тийм болохоор л хайртай хүнээ дуурай гэсэн хандлага нь биднийг гаднах төрхөөрөө ижил болгодог биз ээ. Бид хайртай хүнээ дуурайснаар тэдэнтэйгээ илүү адилхан болдог байна.

12 сэтгэгдэлтэй

  1. эрэгтэй хүний ген нь үрийн шингэнээр дамжин эмэгтэй хүнд маш удаан хугацаанд шимэгдэж байдаг бөгөөд үүний нөлөөгөөр эмэгтэй нь эрэгтэй буюу нөхөртэйгээ бага багаар адилхан болдог гэж баримтат нэвтрүүлгээс үзсэн юм байна. энэ шалтгааныг нэмчихвэл ч болоод л явчихлаа

    Хариулах
    • за тэр ч юу бол, энэ бол чиний л бодол байх, тийм удаан хугацаанд шимэгддэг шингэн ч гэж юу байхав, тийм байсан бол энэ эрдэмтэд бас судлаад л гаргаад ирнэ шүү дээ, чамаас л дор байв гэж

      Хариулах
  2. Хэчнээн өөр хүмүүс уулзалдлаа ч амьдралынхаа туршид ямар нэг байдлаар ижилсэхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Инээвэл хамт инээнэ, уурлавал хамт уурлана, асуудалд зэрэг санаа зовиноно гэх мэт. Тэр болгонд гаргах эмоци бас ойролцоо байна. Ингээд олон жилээр нэг дасгалыг зэрэг хийгээд байхаар бие эрхтний тогтолцоо, нүүр царай, зан араншин гээд бүх юмаараа ижилсэх нөхцөл бүрдэнэ.

    Хариулах
  3. Эхнэртээ хайртай шүү. Миний л тэргүүн хатагтай минь. Олон ч жилийг цуг үдсэн ч уйдах ч завгүй хайралсан чамдаа баярлалаа.

    Хариулах
  4. ГЭРТЭЭ БАЙНГА ХООЛЛОДОГ БОЛОХООР АДИЛХАН БОЛДОГ ЮМ. АХ ДҮҮ НАР Ч АДИЛХАН БАЙДАГ НЬ НЭГ ГАЛ ТОГООНООС ХООЛЛОДОГ БОЛОХООР Л ТЭР ШҮҮ ДЭЭ

    Хариулах

Reply To ххх

Цуцлах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.