Пёнчан-2018 өвлийн олимпийн наадмын албан ёсны түнш “Samsung Electronics Co.” Компани спортын уралдаан тэмцээнд оролцогчдод Galaxy Note 8 гар утас тараахаар болсноо мэдэгдлээ.

Тус компани олимпийн тусгай сэдвээр хийгдсэн буюу ар хэсэгтээ олимпийн цагирагтай, цагаан өнгийн гадар бүхий энэ гар утсыг ердөө л 4000 ширхэг үйлдвэрлэх юм байна. Үүнийг Пёнчанд ирсэн тамирчдад болон Олон улсын олимпийн хорооны төлөөлөгчдөд өгөх аж.

Уг төхөөрөмж нь олимпийн сэдэвтэй корпусаас гадна 2018 оны өвлийн олимпийн наадмын мэдээллийг авах боломжтой тусгай аппликэйшнүүдтэй байх гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн