Цаг агаарын мэдээг гацаасан хэрээ интернэтийн од болов

Америкийн “KTVU” сувгаар цаг агаарын мэдээг шууд дамжуулах үеэр хөгтэй явдал болжээ. Бичлэгт санамсаргүй орж ирсэн шувуу хөтлөгчийн үгийг тасалдуулж, үзэгчдийн инээдийг барсан байна.

Хөтлөгч Марк Тамайо Сан-Франциско хотын цаг агаарын талаар ярьж байв. Урьдчилсан мэдээний үеэр камераар хотыг дээрээс нь харуулжээ. Гэтэл гэнэт камерын дээр хэрээ суусан байна. Харин Тамайо сандарч тэвдэлгүй асуудалд хөгжилтэйгөөр хандаж, хажуу тийм болсноо үзэгчдэд хөтөлбөрийн “зочин”-ыг харах боломж олгожээ.

Сониуч хэрээтэй энэхүү бичлэгт “YouTube”-д цацагдаад дөрөв хоноход 150 мянга гаруй хүн үзэж, олон хүн коммент үлдээжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн