Өнөөдөр (2017.01.13) Монгол Улсын Үндсэн хуулийн 26 жилийн ой тохиож бөйна. 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Монгол түмэн шинэ Үндсэн хуулиа баталж, “Мэдэгтүн, Сахигтун” хэмээн тунхагласан юм. Шинэ Үндсэн хуулийг 1992оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдсөн түүхтэй.

1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ.

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталжээ. Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлэл, монгол төрийн тулгуур баримт юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн