Сайхан өтөлж болдгийг харуулахаар “Playboy”-д эргэн нэгдсэн 7 модель

“Playboy” сэтгүүлийн тэтгэвэрт гарсан 7 модель дахин сэтгүүлийнхээ нүүрийг чимжээ. Тэд олон жилийн дараа ч гайхалтай сайхан харагдаж болно гэдгийг олон хүнд үлгэрлэн үзүүлэхээр шийдсэн гэнэ. 20-30 жилийн өмнөх шигээ зургаа авахуулсан тэд бараг өөрчлөгдөөгүй байгаа биз.

1.Кимберли Конрад Хефнер: 1988 он ба 2017 он

1980-аад оны сүүлчээр Ванкуверээс Лос-Анжелест ирсэн тэрбээр хэдхэн жилийн дараа “Playboy”-гийн оны шилдэг модель болоод зогсохгүй алдарт Хью Хефнерийн гэргий болсон юм. Дараа нь хоёр хүү төрүүлж өгсөн ч дуулиантайгаар салжээ. Энэ бол өнгөрсөн түүх. Гэхдээ хатагтай Хефнер жил ирэх тусам л улам жавхаажиж, үзэсгэлэн төгс болж байгаа юм. Түүгээр сэтгүүлийн нүүр чимэх саналыг хүү Купер Хефнер нь гаргасан гэнэ.

2.Шарлотта Кемп: 1982 он ба 2017 он

Том хөхтэй, улаан шаргал үстэй энэ бүсгүй тун санамсаргүй байдлаар “туулайхан” болсон юм. Өрөөнд хамт амьдардаг охин нь сэтгүүлд зураг авахуулдаг байсан бөгөөд нэгэн өдөр түүнийг “Playboy”-гийн үдэшлэгт дууджээ. Охид ч салам согттолоо ууж, харин маргааш өглөө нь Шарлоттаг зураг авалтад дуудахаар Лимузин гадаа нь хүлээж байсан гэдэг. Ингээд л насанд хүрэгчдийн сэтгүүлийн “Үнсгэлжин” төрсөн түүхтэй.

3.Кэти Сент Жорж: 1982 он ба 2017 он

“Playboy”-д нэгдэхээсээ ч өмнө бурханлаг байдлаар амьдарч, домогт “Студи 54”-ийн байнгын зочин байсан бүсгүй. Кэти энэ зураг авалтын өмнө нэлээд сандарч байна гэсэн ч сэтгүүлийн нүүрэндээ эргэж гарч ирсэндээ баяртай байгаа юм. Бас өөрийгөө “тийм ч муугүй харагдаж байна шүү” хэмээжээ.

4.Моника Сент Пьер: 1979 он ба 2017 он

Франц овогтой герман бүсгүй бие л нэвт гэрэлтсэн даашинзтай тун аятайхан харагдаж байгаа биз. Тэрбээр архины болон хар тамхины хамааралтай эмэгтэйчүүдэд зориулсан сэргээн засах төвийг үүсгэн байгуулагч, захирал юм.

5.Рени Тэнисон: 1990 он ба 2017 он

1990 онд энэ бүсгүй “Playboy”-ийн хамгийн анхны оны шилдэг хар арьстан модель болж байжээ. Одоо ч Рени нүцгэн зургийг урлаг гэж үздэг хэвээр бөгөөд 27 жилийн дараа ч сэтгүүлийн нүүрэнд нүцгэн гарахаасаа айхгүй байна.

6.Зэндес Коллинс: 1979 он ба 2017 он

Модель, жүжигчин энэ бүсгүй “Playboy”-ийн нүүрэнд 8 удаа гарч байсан юм. Энэ бүгдэд тэр илүү зүйлгүй, энгийн л ажил мэт хандаж байсан гэнэ.

7.Лиза Мэттьюс: 1991 он ба 2017 он

Мэргэжлийн модель тэрбээр найз бүсгүйнхээ саналаар “Playboy”-д зураг авахуулсандаа хэзээ ч харамсаж байгаагүй гэнэ. Тэр одоо ч сайхан бие галбиртай хэвээр байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн