Анжелина Жоли Камбожийн рэппертэй уулздаг уу?

Жүжигчин Анжелина Жоли 2016 оны 09 дүгээр сард Брэд Питтээс салах өрөгдлөө өгсөн билээ. Тэр цагаас хойш тэрбээр олон хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй хэвээр байгаа юм. Энжиг Английн саятантай уулздаг гэх яриа нэг хэсэг гарч байсан ч худал мэдээлэл болж таарсан.

Харин ойрын үед барууны хэвлэлүүдээр жүжигчин бүсгүйн шинэ хайрын тухай мэдээлэл мэр сэр гарах болов. Тухайлбал, Америкийн “OK!” портал л гэхэд Жолигийн зүрхний шархыг Камбожийн рэппер, найруулагч PraCh Ly эдгээж буй тухай мэдээлжээ.

“Тэдний холбоо өдөр ирэх тусам улам бат бэх болж байгаа. Энэ л Энжид хэрэгтэй. Тэрбээр аль эртнээс өөртөө хэнийг ч ойртуулахгүй байсан юм. Гэхдээ тэр өөрт нь л таалагдвал бүхий л сэтгэл зүрхээ өгдөг” гэж бичжээ.

g_04beeff2feb34fec5a7472e92fb5fd09_2_1400x1100-1024x768 Анжелина Жоли Камбожийн рэппертэй уулздаг уу?

Жүжигчин бүсгүй, рэппер хоёрыг тэдний найз болон Камбож гаралтай Америкийн зохиолч Лун Ун танилцуулжээ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр тэд Жолиг Уны номоор хийсэн “Эхлээд тэд миний эцгийн хөнөөсөн” киноны зураг авалтад оролцож байхад танилцсан гэнэ. Рэппер эр кино одын том хүү, Камбожид төрсөн 16 настай Мэдокстой маш дотно найзууд болжээ.

g_39beef500c9c09315aca4a85eb637755_2_1400x1100-1024x1024 Анжелина Жоли Камбожийн рэппертэй уулздаг уу?

Жолигийн баруун гар талд зогсож буй эр бол Камбожийн рэппер

  • WordPress
  • Facebook

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.