БНСУ дахь монгол залуус хүнд өвчтэй хүүд тусалжээ

Манай улсын 40 мянга гаруй иргэн Өмнөд Солонгост ажиллаж амьдардаг гэх статистик мэдээлэл бий. Сүүлийн жилүүдэд тус улсад амьдарч буй монгол иргэд гэмт хэрэгт холбогдох, амь насаа алдсан зэрэг таагүй мэдээлэл ар араасаа хөвөрч чих дэлсэх  болсон ч бас сайн зүйлсээрээ ч бусдад үлгэр дууриалал болж яваа гэх баярт мэдээ байна. БНСУ-ын Сөүл хотноо ажиллаж, амьдардаг хэсэг залуус жилийн турш цуглуулсан мөнгөө хүнд өвчтэй С.Дэлгэрмөрөн хүүд хандивлажээ.

Иргэн Т.Бат-Эрдэнэ, Д.Болдбаяр нар анх мөнгө цуглуулах санаачилгыг гаргаж, жил гаруйн турш мөнгөний гахайг ‘тэжээсэн’ байна. Ингэхдээ өөрийн ажилладаг ‘Woonjin express’ компанийн байрандаа гахайг байршуулж, хамт ажилладаг бүх монголчууд нь дэмжин оролцжээ. Тус компанийн солонгосчууд ч гахайг хамтран ‘тэжээж’, улмаар жилийн дараа цугларсан мөнгийг хүмүүнлэгийн ажилд зориулахаар болон Улсан хотод эмчлүүлж байсан С.Дэлгэрмөрөн хүүг олж, хандив өгөхөөр шийдсэн аж.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.