Төрийн тэргүүнүүдийн унадаг төмөр хүлгүүд

Аливаа улсын Ерөнхийлөгч ажилдаа нийтийн тээврээр явдаггүй нэгэн жишиг аль хэдийн тогтжээ. Улс орны төрийн тэргүүнүүд өөрсдийн гэсэн тусгай автомашинаар явдаг бөгөөд ихэвчлэн захиалж хийлгэдэг байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Mercedes S600 Guard Pullman” хэмээх албан ёсны автомашинаар явдаг. Харин одоо эх орны үйлдвэрийн төрийн албан ёсны парктай болох хөтөлбөрийг идэвхтэй явуулж байна.

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко

Украины Ерөнхийлөгч хар өнгийн “Mercedes S600” машин хөлөглөдөг. Энэхүү машин нь төрийн тэргүүний албан ёсны машин юм. Түүний хувьд албан ёсны бус арга хэмжээнд ч “Mercedes”-тэй ирдгийг хүмүүс мэднэ.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өөрт нь бэлэг болгон барьсан “Maybach 62” хэмээх “Mercedes”-ийн S ангиллын машинаа унах дуртай. Тэрбээр жолоочгүйгээр өөрөө машинаа барих нь их.

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель

Германы канцлер Ангела Меркель төрийн ажлаа тусгайлан хуягласан “Audi A8L” машинаар амжуулдаг. Ерөнхийлөгчдийн машинуудын адил канцлерын машиныг ч илүү аюулгүй, хүчтэй, хурдтай, найдвартай болгохын тулд нэлээд өөрчилжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон

Францын өнөөгийн төрийн тэргүүн Эммануэль Макрон “DS 7 Crossback” машинаараа төрийн ажлыг амжуулдаг. Энэ бол найдвартай, загварлаг, бас чанартай гээд бүхий л зүйл нь цогцолсон тансаг автомашин юм.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй

Тереза Мэй өмнөх Ерөнхий сайдынхаа унаж байсан хуягласан “Jaxuar XJ Sentinel”-ийг хэрэглэдэг. Түүнчлэн улстөрч бүсгүйг “BMW”-ийн долоо дахь цувралтай явж байхыг хүмүүс нэг бус удаа харжээ.

БНХАУ-ын дарга Си Жиньпин

Хятадын Ерөнхий нарийн бичгийн дарга “100 FAW Hong Qi HQE” машинтай явдаг. Энэхүү машиныг БНХАУ-ын намын дээд удирдлагуудад тусгайлан зориулж бүтээсэн юм.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ албандаа хоёр машин хэрэглэх дуртай. Эхнийх нь “Toyota Century” бол хоёр дахь нь Hybrid “Lexus LS 600h L” юм. Тэрбээр албан ёсны ажил, уулзалтад энэ машинаараа ирдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

Цагаан ордны өнөөгийн тэргүүн асар том хувийн гарааштай. Тэрбээр машиныг ч хольж, сольж унах дуртай. Харин төрийн албаны үеэрээ албаны “Cadillac” машин хөлөглөдөг байна. АНУ-д шинэ Ерөнхийлөгч бүрт зориулж, нэг нэг хувийг үйлдвэрлэдэг аж.

One thought on “Төрийн тэргүүнүүдийн унадаг төмөр хүлгүүд

  1. Нэргүй 2019-04-26 14:08 at 14:08

    Дээр үеийн мэдээлэл юм уу? Путин чинь Оросын “Aurus” гээд машин унадаг болчихсон биз дээ?

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн