Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ерөнхийлөгчид нь таалагддаггүй тул хар өнгийн машиныг хоригложээ – updown.mn

Ерөнхийлөгчид нь таалагддаггүй тул хар өнгийн машиныг хоригложээ

Туркменистанд хар өнгийн машиныг хориглолоо. Ашхабадын цагдаа нар энэ сарын 1-нээс эхлэн ямар ч шалтгаангүйгээр хар өнгийн машиныг зогсоож, журамлаж байгаа гэнэ. Зарим мэдээллээс үзэхэд автомашин эзэмшигчид машинаа цагаан, эсвэл арай өөр цайвар, гэрэлтэй өнгөөр будуулна гэсэн баримт дээр гарын үсэг зурсан нөхцөлд л эргүүлж авч байгаа аж. Тэгэхээр туркменүүд машинаа будуулахын тулд жилийн цалинтайгаа тэнцэхүйц хэмжээний мөнгө төлнө гэсэн үг.

Ийнхүү хар машиныг хайр найргүй журамлаж байгаа нь Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангул Бердимухамедов хар өнгөнд дургүйтэй холбоотой. Тэрбээр аз жаргал авчирдаг цагаан өнгөнд дуртай юм байна. Тиймээс хар өнгийн машин хөлөглөсөн иргэд улс орондоо гай зовлон авчирч байна гэж үзжээ.

Гэхдээ Туркменистанд хар өнгийн машин хориглож буй тухай албан ёсны мэдэгдэл огт гараагүй байна. Харин тус улсын Ерөнхийлөгч саяхан Ашхабад хотод хар өнгийн машин их байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн нь үнэн гэнэ.

Бердимухамедов өөрөө дан цагаан өнгийн машин унадаг. Тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын Засгийн газрын бүх гишүүнээ цагаан өнгийн машин унахыг үүрэгдсэн билээ. Түүнчлэн 2015 онд Ерөнхийлөгчийн зарлигаар тус улсад хар автомашины импортыг зогсоосон юм.

9 thoughts on “Ерөнхийлөгчид нь таалагддаггүй тул хар өнгийн машиныг хоригложээ

  1. зочин 2018-01-10 14:21 at 14:21

    зөв шийдвэр байна манайх бас тэгвэл яасан юм

    Хариулах
    1. Нэргүй 2018-01-10 22:29 at 22:29

      Бугд нээг их гое цэнхэр машин унадаг больео. Ккк

      Хариулах
  2. mongol er 2018-01-10 15:16 at 15:16

    turkmenstand har mashinii vne navs unaj bgaan bna, tendees heden har 570 oruulj irehees

    Хариулах
    1. Зочин 2018-01-10 16:01 at 16:01

      Сэтгэж байна шүү

      Хариулах
  3. Зочин 2018-01-10 16:02 at 16:02

    Манай улс буруу жолоотой машиныг оруулж ирэхийг болиулмаар байна, осол гарах үндсэн шалтгаан.

    Хариулах
    1. Нэргүй 2018-01-10 22:27 at 22:27

      Тэг тэг. Чамд машинаа бэлэглэчихье

      Хариулах
  4. Нэргүй 2018-01-10 17:43 at 17:43

    durak oor yu gehew oorsdiin buzar bulainhaa buruug XAP ongond ogch bdg

    Хариулах
  5. Ддд 2018-01-10 18:55 at 18:55

    Өөрөө хар гонжоом углачихсан байна. Ариун явдал уу ккк

    Хариулах
  6. Нэргүй 2018-01-12 19:53 at 19:53

    Хар үстэй хар хөмсөгтэй юм байна хар дотортой ч байж магад

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн