АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өчигдөр (2017.03.17) Цагаан ордонд Германы канцлер Ангела Меркельтай уулзав. Эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний Төрийн тэргүүнүүдийн уулзалт найрсаг дотноор эхэлсэн боловч Трамп Зуувин танхимд Меркельтэй гар барихаас татгалзаж, олон улсын хэмжээний гол гол асуудлаар Меркельтэй санал нийлэхгүй байгаагаа олон нийтийн өмнө ил тод илэрхийлжээ.

Яг энэ Зуувин танхимд Японы Ерөнхий сайд Шинзо Абег хүлээн авахдаа  Абегийн гарыг 19 секунтын турш атгасан Трамп хоёр орны удирдагчдын гар барих агшныг хальсандаа буулгахаар хүлээсэн гэрэл зурагчдыг чилээж, Меркелийн гар барих тухай асуултыг сонсоогүй юм шиг царайлан өнгөрөөсөн байна. Германы канцлертай гар барихаас татгалзсан Трампын үйлдэл түүнийг дахин хэвлэлийн бай болгож эхэлжээ. Барууны хэвлэлүүд тэдний уулзалт тааламжгүй, хүйтэн хөндий уур амьсгал дунд өрнөснийг онцолж байна.

Хамтарсан мэдээлэл хийх үед Трамп цагаачлалын асуудлаар нээлттэй хаалганы бодлого баримталдаг Меркелийг зэмлэж, “Цагаачлал бол хүний эрх биш, эрх дарх. Аливаа улсын иргэдийн аюулгүй байдал бүхнээс дээгүүрт тавигдах ёстой гээд НАТО-гийн тухайд ч эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

Хэвлэлийн хурал төгсөх үед Трамп Маркелийг егөөдөхөө мартсангүй. “Бид хоёрт ядаж л ижил төстэй зүйл байх шиг байна. Барак Обамагийн засаг захиргаа Меркелийг ч, бас Трампыг ч чагнаж, тагнаж байсан” хэмээн нөхөрсөг шоглол хэрэглэсэн Трамп уулзалтын төгсгөлд Германы канцлер хатагтайд хандан “Танд гүнээ талархаж байна. Та АНУ-д, Цагаан ордонд зочилно гэдэг нэр төрийн хэрэг. Тантай хамт цагийг өнгөрүүлэхдээ таатай байх болно” хэмээсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн