Агаар цэвэршүүлэгч худалдан авах ажилд ТББ-ууд хяналт тавин ажиллана

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 12-р сард Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлаж, нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой 1, 2 дугаар бүсийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийг утааны хор хөнөөлөөс хамгаалах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд 4 тэрбум төгрөг төсөвлөж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгааг агаар цэвэршүүлэгчээр хангахаар болсон юм. Үүний дагуу агаар цэвэршүүлэгч худалдан авах ажлыг хотын захиргаа хариуцан ажиллахаар болсон.

Тэгвэл Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дээрх худалдан авах ажилд хяналт тавих үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тушаал гаргажээ. Уг ажлын хэсэгт БОАЖЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд болон “Утааны эсрэг ээж, аавууд”, “Миний гэр”, “Монголын ногоон бүс сан” гэсэн ТББ-уудын тэргүүнүүдээс гадна Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөллүүд багтсан байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн