АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рэкс Тиллерсоны Азид хийх айлчлал Өмнөд Солонгосоос эхэлсэн. Хойд Солонгосын цөмийн аюулаас хэрхэн сэргийлэх талаар уулзалт хийж буй Рэкс Тиллерсон баасан гаригт (2017.03.17) Солонгосын дайны дараа тогтоосон Хойд ба Өмнөд Солонгосын албан бус цэрэггүй хилийн бүс Панмунжомд  зочилсон байна. Хоёр орны хилийн цэрэг нүүр тулан харуулд зогсдог энэ онцгой бүсэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг байх үед Хойд Солонгосын нэгэн цэрэг цонхоор зураг авч сэтгүүлчдийн дуранд өртжээ.

Цэрэггүй бүсийн харуулын энэ байранд өмнө нь хэд хэдэн удаа  энхийн хэлэлцээр явагдаж байсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон “манай дэлхийн хамгийн аймшигтай газар” гэж нэрлэж байв.

Эндээс буцсаныхаа дараа Рэкс Тиллерсон “Хойд Солонгосын эсрэг цэргийн ажиллагаа явуулах боломжийг нээлттэй. Стратегийн тэсвэр тэвчээр барагдсан. Одоо бид дипломатын, аюулгүй байдлын, эдийн засгийн цоо шинэ хариу арга хэмжээг эрэлхийлж байна. Хэрвээ тэдний цөмийн хөтөлбөр илүү аюултай түвшинд хүрсэн гэж үзвэл бид хөдлөхөд бэлэн. Өөрөөр хэлбэл Хойд Солонгосын эсрэг авах хариу арга хэмжээнүүдийн нэг хувилбар нь цэргийн ажиллагаа байх боломжтой” гэж мэдэгдсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн