Израилийн жуулчин Ариэль Шалев Пхеньяны “Munsu Water Park” усан паркад очиж үзжээ. Тус улсын хэвлэлүүдээр энэхүү паркад дэлхийн бараг бүх орон атаархдаг гэдэг болохоор жуулчин тэрхүү парк болон амрагчдынх нь гэрэл зургийг авч нийтэлсэн байна.

“Мунсу” усан парк нь Пхеньяны зүүн хэсгийн үзэсгэлэнд буланд өнгө өнгийн уул хэлбэртэйгээр оршин байдаг.

Тус паркийн нийт газар нутаг 37 акр буюу 149733,82 м.кв талбайтай. Ил бассейн, гол, янз бүрийн гулсуур, дасгал сургуулилтын заал зэрэгтэй.

Үнийн хувьд тийм ч хямд биш болохоор иргэн бүр нь очиж, тоглож чаддаггүй.

Усан паркад дөрвөн цагийг өнгөрөөхөд 9 доллар. Гэтэл Хойд Солонгосын иргэдийн долоо хоногийн дундаж орлого нь 33 орчим доллар байдаг.

Гадаадын жуулчдыг хөтөч байнга дагалдан явах бөгөөд хувцас тайлах өрөөнд ч тэднээс салдаггүй байна.

Энд цугларсан хүмүүсийн олонх нь БНАСАУ-ын чинээлэг хэсгийнхэн. Цэргийн дарга нарын гэр бүл болон бусад орны жуулчид голдуу ирдэг.

Усан паркийг 2013 онд нээсэн бөгөөд Хойд Солонгосын засаг захиргааны бас нэг бахархлын тоонд ордог байна.

Усан паркад зугаалж буй Израилийн жуулчин Ариэль Шалев.

By updown

6 thoughts on “Хойд Солонгосын усан парк”
  1. ugaasaa deer za umhii unertsen utaat mongoloosoo garch hil davj uzeech .honi maliin hoshnogo harj huruu garaa hunii saltaa hoshnogo ruu chihej yavahaar iim saihan saihan zuil uzej medreech amid uhdel bolson mongoluud. bi hoid umnud korea singapore japan vietnam thailand russia switzerland gesen ornuudad ochij yavlaa.ta naraas arai der amid uhdel mongol bol bi

  2. Хий цээжээ дэлдэхээс цаашгүй өчүүхэн амьтад гэдгээ ойлгохгүй өөрсдийгөө хойдуудтай харьцуулахаасаа ичээч!!!

  3. Монголоос хамаагүй дээр юм аа. оркуудын эрин үе эхлээд толгой дээрээ баас залчихаад, утаандаа хордоод сууж байхдаа таарсан арчаагүй амьтад ш дээ бид…

  4. Бид ямар нийгэм байгуулах гээд үрчийгээд байнаа.28 жил МАН.АН.н мафид мөлжүүлж,шавхрууг нь горьдож амьдарч байна.Буддизмд мунхарсан бид үнэхээр хүлцэнгүй дорой,арчаагүй аймхай хувиа хичээсэн үхэрнүүд болж хувирчээ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн