“Голомт” банкны хувьцаа эзэмшигч харилцагчдын мөнгийг ингэж дураараа зарцуулдаг уу?

УИХ-аар Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ид хэлэлцэж байна.

Үнэнийг хэлэхэд дээрх өөрчлөлтүүдэд арилжааны банкуудтай холбоотой реформын шинжтэй шийдлийг тусгаагүй. Арилжааны банкуудын дэлхийд дээгүүрт ордог өндөр хүүг бууруулах зэргээс эхлээд тулгамдсан олон асуудлыг гээгдүүлсэн гэж шүүмжлүүлж байгаа юм. Шуудхан хэлэхэд Төв банк нь арилжааны банкуудад дулдуйдлаа гэж МАН, АН-ын гишүүдийн нэлээд олон нь үзэж байна.
Тэгвэл үүнд нь ташуур болохуйц нэгэн мэдээлэл бидэнд ирлээ. Энэ нь арилжааны банкин дахь иргэдийн хадгалуулсан хөрөнгө хэр зэрэг найдвартай вэ гэдэгтэй холбогдох мэдээлэл юм.

Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээлэлд “Голомт” банкны нэгэн томоохон хувьцаа эзэмшигч хариуцагчдын мөнгийг хэдэн зуун саяар нь өөрийн юм шиг зарцуулж, бусдад зээл олгох нэрийдлээр их хэмжээний мөнгийг банкнаасаа гаргуулсан байж болзошгүй талаар дурдсан байв. Уг мэдээллийг дэлгэрүүлбэл, орон нутагт барилга барьдаг нэгэн компанийн захирал 300 сая төгрөгийн зээл хүсч “Голомт” банкны хувьцаа эзэмшигчтэй уулзсан байгаа юм. Уг хувьцаа эзэмшигч түүнд “Зээл олгож болно. Харин нэг болзолтой” гээд банкныхаа Газрын захирлын нэр дээрх орон нутгийн нэгэн компанийг шилжүүлэн авахыг санал болгосон байна. Нөгөөх компанийн захирал ч зөвшөөрч, түүнээс хориодхон хоногийн дараа “Голомт” банкны Зээлийн хороо хуралджээ. Ингээд барилгын компанийн захиралд 300 сая биш нэг тэрбум хоёр зуун жаран сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан байна.

Зээлийн мөнгө барилгын компанийн дансанд орсны дараа захиралд “тусалсан” хувьцаа эзэмшигч утас цохиж өөрийнхөө нэгэн охин компанийн данс руу 500 зуун сая төгрөг, банкныхаа Газрын захирлын хувийн данс руу 100 сая төгрөгийг тус тус шилжүүлэхийг шаардсан байгаа юм. Компанийн захирал ч хувьцаа эзэмшигчийн хэлснээр хийж, шаардсан мөнгийг нь шилжүүлжээ. Асуудал ингээд дуусаагүй байна. Зээл өгөхийн тулд болзол болгон шилжүүлсэн компанийн өрийг барилгын компанийн захирлаар жил шахам төлүүлсэн байна. Энэ тухай баримт бүхий мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

Үндэсний шуудан сонин

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн