Хүний гарын алганд бие эрхтнүүдтэй холбоотой тодорхой цэгүүд байдаг. Эдгээр цэгийг дарснаар та тухайн эрхтнүүдийнхээ үйл ажиллагаанд нөлөөлж чадна. Эрт дээр үеэс уламжлагдсан ирсэн энэ техник нь зүү эмчилгээтэй төстэй. Гарын алган дээрх онцгой цэгүүдийнхээ байрлалыг мэдэж авснаар та өөрөө иллэг хийж, эрүүл мэндээ сайжруулах боломжтой.

Хамгийн гол нь та чухал цэгтээ 5 минут дарах ёстой бөгөөд энэ үед тайван амьсгал авна.

1.Эрхий хуруу

Энэ цэгийг дарснаар та ханиалга, амьсгалахад хүндрэлтэй байх зэрэг асуудлаа шийдвэрлэхээс гадна бамбай булчирхайн үйл ажиллагаагаа сайжруулж чадна.

2.Эрхий хуруу

Энэ цэг сэтгэл гутрал, түгшүүрийг дарж, стрессээс зайлсхийхэд тусална. Үүнээс гадна энэ цэгт иллэг хийснээр толгой, ходоод, нойр булчирхайн өвдөлт намддаг.

3.Долоовор хуруу

Бөөр, давсагны өвчтэй бол энэ цэг дээр дараарай. Үүнээс гадна энэ цэгийн тусламжтайгаар булчин, нурууны өвдөлтөө намжааж, түлэгдэлт, шүдний өвчнөө хөнгөлж болно. Түгшүүр, сэтгэл зүйн дарамтаас зайлсхийхэд тусална.

4.Дунд хуруу

Энэ цэг нь элэг, цөсний үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. Хэрвээ та аливаа асуудлыг шийдэж чадахгүй, эсвэл хэт цухалдуу байвал энэ цэгт иллэг хийснээр сэтгэл санаагаа сайжруулж болно. Үүнээс гадна уг цэгт массаж хийх нь цусны эргэлтийг сайжруулж, харааг хурц болгож, толгойн өвдөлт, сарын тэмдгийн өвдөлтийг хөнгөлнө.

5.Ядам хуруу

Энэ цэгт массаж хийхэд уушги, бүдүүн гэдэсний үйл ажиллагаа сайжирна. Мөн арьсны өвчний үед нэмэртэй.

6.Чигчий хуруу

Энэ цэгт массаж хийх нь зүрх, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлөхөөс гадна хоолойн өвдөлт, ясны эдийн асуудалд тустай. Хэрвээ та сэтгэл түгшиж, өөртөө итгэлгүй болж, санаа нь зовж байвал энэ цэгтээ массажлаарай.

7.Цэг №7

Энэ цэг цусан дахь сахрын түвшинг зохицуулахад тустай.

8.Алганы төв

Энэ цэгийг дарснаар хоол боловсруулах замын ажиллагааны согогийг засч, гэдэсний өвдөлтийг намжаадаг.

9.Алганы бөмбөгөр хэсэг

Энэ цэг нь дотоод шүүрлийн систем, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлдөг.

By updown

2 thoughts on “ 5 минутын дараа үр дүнгээ өгөх цэгэн массаж”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн