Гаршуулсан зэрлэг гахай олон хоног алга болсны эцэст согтуу олджээ

Польшид Хрюмек хэмээх хочтой гаршуулсан зэрлэг гахай алга болоод долоо хоногийн дараа олджээ. Энэ амьтныг Коло хотын ойролцоох нэгэн фермээс согтуу байхад нь олсон байна. Энэ талаар “Dziennik Łódzki” мэдээлсэн байна.

Зэрлэг гахайн эзэн, ойн аж ахуй эрхлэгч Павел Ковальскийн ярьснаар Хрюмек нь өөр нэг зэрлэг гахайтай зодолдож, фермийн хашааг эвдчихээд зугтсан гэнэ. Ингээд Ковальски гахайгаа ойгоос хайж эхэлсэн байна.

Харин энэ сарын 19-нд түүнийг нутгийн нэгэн фермер олжээ. Түүний хэлснээр Хрюмек гэрийн дарс хийгээд үлдээсэн жимсийг олж идчихээд унтчихсан байсан гэнэ. Ингээд эзэн рүү нь утасдаж хэлээд согтуу гахайг нь авахуулсан байна.

“Гэрийн дарсны жимс ч үүргээ гүйцэтгэлээ шүү” хэмээн Ковальски “Facebook”-тээ мэдээлж, согтуу унтаж буй Хрюмекийнхээ зургийг тавьжээ. Мөн бас нэг зурагт эрүүл болоод хашаандаа зугаалж яваа нь харагдсан байна.

Ковальскийн энэ зэрлэг гахай багадаа эхийгээ алдсан тул шилтэй сүүгээр хооллосоор том болгосон гэнэ. Хрюмек нуруугаа маажуулах дуртай гэж ойн аж ахуй эрхлэгч ярьсан байна.

5 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.