Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Эмэгтэйн  биеэс 25 жилийн өмнө мартсан хямсааг гаргав – updown.mn

Эмэгтэйн  биеэс 25 жилийн өмнө мартсан хямсааг гаргав

Гүржийн эмч нар нэгэн эмэгтэйн гэдэснээс хямсаа гарган иржээ. Энэ хямсааг мэс заслын эмч нар түүнд 25 жилийн өмнө хагалгаа хийхдээ мартаад оёсон аж.

Тбилиси хотын нэгэн эмнэлгийн хавдрын эмч Ираклий Тодуа хэлэхдээ, эмнэлгийн байгууллагад өвчтөн бүсгүй огт өөр зовиур хэлээд орж ирсэн гэнэ. Ингээд компьютер томографын зураг авч хартал гэдсэн дотор нь хямсаа байх нь тэр. Эмч нарын хэлж байгаагаар энэ хямсааг 25 жилийн өмнө цөсний хүүдийд хагалгаа хийх үеэр эмч нар нь мартсан бололтой.

Одоогийн байдлаар өвчтөний биеийн байдал хэвийн байна. Эмнэлгийн практикт харамсалтай нь ийм зүйл олон тохиолддог гэнэ.

Германд л гэхэд түрүү булчирхайн нэгэн хагалгааны дараа өвчтөний дотор эмнэлгийн 16 хэрэгслийг мартаад оёсон тохиолдол гарч байсан юм.

One thought on “Эмэгтэйн  биеэс 25 жилийн өмнө мартсан хямсааг гаргав

  1. irgen, 2017-12-16 16:37 at 16:37

    aimaar iim um zondoo, sayhan bas sweizart neg emegtein gedsend martsan byr 3o cm orgon ni gariin alga shig tom tomor baisaniig avsan shdee olon jiliin daraa turkiin hileer garahad ni tomor ni dugarch medsen boon um bolson doo, mes zasliin daraa oorsdoo l anhaarahgui bol emch nar heldeggui um baina lee

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн