Болгоомжил: Хараа муутай жолооч

Баянгол дүүргийн нутаг, Авто вокзалын хойд замд “Toyota Spacio” маркийн автомашины жолооч 71 настай иргэн гарцаар гарч явсан 10 настай Н-г мөргөж гэмтээсэн бичлэг олны анхаарлын төвд байгаа. Осол гаргасан жолооч хэргээ хүлээсэн бөгөөд  охины эцэг эх жолоочыг уучилсан ч хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэжээ. Энэ хуулийн 14.7.51-д “жолооч Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ. Тэгвэл Япон улсад гэхэд өндөр настай хүнд жолоо барихыг хориглодог байна. Учир нь жолоо барих үед анхаарал болгоомж нь хэд дахин сулардаг аж.

https://www.facebook.com/607703309313379/videos/1543916952358672/

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн