Төрөлхийн ясны дутуу хөгжилтэй төрсөн Ш.Буянжаргал охин эрүүл болоод иржээ

Төрөлхийн ургийн гажиг, ясны дутуу хөгжилтэй төрсөн Ш.Буянжаргал охин эрүүл болоод эх орондоо ирлээ. Энэ тухай охины ээж Ч.Уранцэцэг хэлэхдээ “Жилийн өмнөхөн яаж энэ давааг давах вэ хэмээн охиныхоо төлөө залбирч нулимс дуслуулж явсан ээж аавын нар нь гарч сайхан сэтгэлтэй олны дэмээр бяцхан охин хагалгаандаа орж хоёр хөл дээрээ босч хорвоог туулах чадвартай болсонд хязгааргүй баярлаж сууна.

Охин маань та бүхний дэмжлэгтэйгээр Францад очсон. 10 сарын 3-нд бүтэн унтуулагатай хоёр гарны хагалгаанд орсон, хоёр дахь нь 11сарын 7-нд хоёр хөлөндөө хагалгаа хийлгэж хагалгаа маш амжилттай болж охин маань хоёр хөл дээрээ бослоо. Ээж охин хоёр эх орондоо ирээд магнай хагартлаа баярлаж буйгаа хэлсэн юм. Олны хүч оломгүй далай гэж дэм дэмэндээ босгоод ирлээ. Мөн бүтэн жилийн туршид сэтгэл зүтгэл гарган үргэлж хажууд нь дэмжиж байсан хүмүүстээ маш их баярлалаа. 6 настайгаас 100 настай буурай хүртэл нэг балыг худалдан авч хандив өргөж дэмжсэнд маш их баярлалаа. Хамт олон албан газраараа идэвхитэй оролцсон хамт олон бүхэнд баярлалаа. Урлаг соёлын тоглолт зохион байгуулж оролцож, сонирхсон бүх хүмүүстээ баярлалаа. Одоо Буянжаргал охин маань эхний даваагаа амжилттай давж чадсан дараа жилийн ээлжит хагалгаа амжилттай давж чаднаа. Урам зориг итгэл найдвар хайрласан бүх хүмүүстээ маш их баярлалаа”  гэж цахим хуудаснаа нийтэлжээ.

Охин баруун гартаа хоёр хуруутай, зүүн гартаа долоон хуруутай, хоёр хөлийнх нь хуруунууд нь гүйцэд биш буюу нийтдээ дөрвөн л хуруутай  2016 оны дөрөвдүгээр сард мэндэлсэн нь эцэг эх болоод эмч нарыг багагүй цочирдуулсан юм. Эмч нарын хэлсэнээр ийм тохиолдол манай улсад анх удаа бүртгэгдсэн учираас эх орондоо эмчлэх боломжгүй байсан аж. Иймд охиныг гадаад эмчлүүлэхээр 1 бал 1000 төгрөг” хандивын аяныг охины эцэг эх  эхлүүлж сайхан сэтгэлт хүмүүсийн ачаар охин эрүүл саруул боллоо.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн