Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ? – updown.mn

Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ?

Энэхүү хоолны энгийн дэглэмийг туршаад үзээрэй. Ойлгоход хялбар, хэрэглэхэд амар, ямар нэгэн тооны машин, жин зэргийг шаарддаггүйгээрээ давуу талтай. Хамгийн гол нь та гарын баримжаагаараа хоол хүнсээ зохицуулаад сурчихвал их идэхээ больж, илүүдэл жингээ хялбархан хаяж чадна.

 

Таван хуруу буюу таван удаа хоолло

Гарын таван хуруугаа санаа өдөр бүр хэдэн удаа хооллохоо санаарай. Үүнд өглөөний хоол, үдээс өмнөх хоол, үдийн хоол, үд дундын хоол, оройн хоол зэрэг орно. Эдгээрийг эрхий хуруунаасаа чигчий хуруу хүртэл ямар хэмжээтэй байна, тэр баримжаагаар иднэ гэсэн үг. Тухайлбал, өглөөний хоол их байж болох бол чигчий хуруу буюу оройн хоол бага байх ёстой гэсэн үг.

 

Нүүр усыг атгасан гар шиг хэмжээтэйг хэрэглэ

Гараа атгаад хар. Ийм хэмжээний нүүрс усыг та өдөрт идэж, өлсгөлөнгөө дарах ёстой. Үүнд гоймон, будаа гээд юу ч байж болно.

 

Уургийг алганы хэмжээтэй ид

Мах, загас, дүүпүү зэрэг уураглаг хүнсийг алганыхаа хэмжээтэй хэрэглэхэд л хангалттай.

 

Бяслагийг хоёр хуруу хэртэй ид

Багахан хэмжээний сыр буюу бяслаг идэж, өөрийгөө баярлуулмаар байвал нэг удаад хоёр хуруу зузаанаас хэтрүүлж болохгүй.

 

Өөх, тосыг хурууныхаа үзүүрийн хэртэй ид

Нэг удаагийн хооллолтоор долоовор хурууныхаа дээд үеэс ихгүй хэмжээний өөх тос хэрэглэж болно. Үүнд өглөөний цайны агшаамалдаа хийх цөцгийн тос, өдрийн хоолны салатны тос гээд орно шүү.

 

Хоёр атга жимс, ногоо хэрэглэ

Өдөрт идэх жимс, ногооны хэмжээг ингэж мэдэж болно.

 

Чихэрлэг зүйлсийг эрхий хурууныхаа үзүүр хэртэйг ид

Талхан дээрх түрхэх чанамал, зөгийн бал, хэрчим шоколад зэргийг эрхий хурууныхаа дээд үеэс хэтрүүлэлгүй идвэл танд хор нөлөө учруулахгүй.

 

Амттаныг атгасан гарын хэмжээтэй ид

Амттанд дуртай хүмүүст энэ дэглэм тохиромжтой. Та өдөр, өглөөний хоолондоо өөрийгөө баярлуулж болно. Гэхдээ сонгосон амттан тань таны атганд багтах хэмжээний байхад хангалттай гэдгийг санаарай. Үүнд мөхөөлдөс зэрэг ямар ч амттан байж болно шүү.

Энэ бол дэлхий дээрх хамгийн энгийн дэглэм юм. Гэхдээ энэ нь хүүхдүүдэд тохиромжгүй гэдгийг санаарай.

 

4 thoughts on “Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ?

  1. Дэмжигч 2018-07-25 19:38 at 19:38

    Хаанаас балай юм олоод уншихваа их мэдэгчээ Чи наадахаа өөрөө идээд үзээрэй.Удахгүй Махатма гандийн хөшөө шиг болно доо

    Хариулах
  2. зочин 2018-07-25 21:28 at 21:28

    гайхалтай үүнийг туршиж үзнээ

    Хариулах
  3. Xa xa xa 2018-07-26 13:37 at 13:37

    Ene odoo zovlogoo iu? Xa xa xa xaragdaach!

    Хариулах
  4. ynshigch 2018-11-18 14:49 at 14:49

    XAXAXA Elbegdorj naraas dytaxgyi tarxi ygaax nyy ene chini xaxaxxaxaxax

    Хариулах

Xa xa xa-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн