Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ?

Энэхүү хоолны энгийн дэглэмийг туршаад үзээрэй. Ойлгоход хялбар, хэрэглэхэд амар, ямар нэгэн тооны машин, жин зэргийг шаарддаггүйгээрээ давуу талтай. Хамгийн гол нь та гарын баримжаагаараа хоол хүнсээ зохицуулаад сурчихвал их идэхээ больж, илүүдэл жингээ хялбархан хаяж чадна.

 

Таван хуруу буюу таван удаа хоолло

111-1 Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ?

Гарын таван хуруугаа санаа өдөр бүр хэдэн удаа хооллохоо санаарай. Үүнд өглөөний хоол, үдээс өмнөх хоол, үдийн хоол, үд дундын хоол, оройн хоол зэрэг орно. Эдгээрийг эрхий хуруунаасаа чигчий хуруу хүртэл ямар хэмжээтэй байна, тэр баримжаагаар иднэ гэсэн үг. Тухайлбал, өглөөний хоол их байж болох бол чигчий хуруу буюу оройн хоол бага байх ёстой гэсэн үг.

 

Нүүр усыг атгасан гар шиг хэмжээтэйг хэрэглэ

222 Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ?

Гараа атгаад хар. Ийм хэмжээний нүүрс усыг та өдөрт идэж, өлсгөлөнгөө дарах ёстой. Үүнд гоймон, будаа гээд юу ч байж болно.

 

Уургийг алганы хэмжээтэй ид

333 Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ?

Мах, загас, дүүпүү зэрэг уураглаг хүнсийг алганыхаа хэмжээтэй хэрэглэхэд л хангалттай.

 

Бяслагийг хоёр хуруу хэртэй ид

444-1 Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ?

Багахан хэмжээний сыр буюу бяслаг идэж, өөрийгөө баярлуулмаар байвал нэг удаад хоёр хуруу зузаанаас хэтрүүлж болохгүй.

 

Өөх, тосыг хурууныхаа үзүүрийн хэртэй ид

555-2 Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ?

Нэг удаагийн хооллолтоор долоовор хурууныхаа дээд үеэс ихгүй хэмжээний өөх тос хэрэглэж болно. Үүнд өглөөний цайны агшаамалдаа хийх цөцгийн тос, өдрийн хоолны салатны тос гээд орно шүү.

 

Хоёр атга жимс, ногоо хэрэглэ

666 Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ?

Өдөрт идэх жимс, ногооны хэмжээг ингэж мэдэж болно.

 

Чихэрлэг зүйлсийг эрхий хурууныхаа үзүүр хэртэйг ид

777-3 Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ?

Талхан дээрх түрхэх чанамал, зөгийн бал, хэрчим шоколад зэргийг эрхий хурууныхаа дээд үеэс хэтрүүлэлгүй идвэл танд хор нөлөө учруулахгүй.

 

Амттаныг атгасан гарын хэмжээтэй ид

888 Гарын дэглэм буюу турахын тулд ямар хэмжээтэй идэх вэ?

Амттанд дуртай хүмүүст энэ дэглэм тохиромжтой. Та өдөр, өглөөний хоолондоо өөрийгөө баярлуулж болно. Гэхдээ сонгосон амттан тань таны атганд багтах хэмжээний байхад хангалттай гэдгийг санаарай. Үүнд мөхөөлдөс зэрэг ямар ч амттан байж болно шүү.

Энэ бол дэлхий дээрх хамгийн энгийн дэглэм юм. Гэхдээ энэ нь хүүхдүүдэд тохиромжгүй гэдгийг санаарай.

 

4 сэтгэгдэлтэй

  1. Хаанаас балай юм олоод уншихваа их мэдэгчээ Чи наадахаа өөрөө идээд үзээрэй.Удахгүй Махатма гандийн хөшөө шиг болно доо

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.