Монголын Залуучуудын Холбоо, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын үйл ажиллагаа Төрийн ордны Их танхимд маргааш буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр болно.

Энэхүү ёслолын үйл ажиллагаанд 16 настнуудын төлөөлөл болсон 850 сурагч оролцож, Төрийн ордонд Иргэний андгай өргөх юм.

Уг үйл ажиллагааны бас нэгэн уламжлал болсон зүйл бол энэ цаг үед амжилттай яваа, залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхмүүдээс иргэний үнэмлэхээ гардаж авах байдаг. Энэ жилийн ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Киви хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, Загвар өмсөгч, Яг түүн шиг шоуны оролцогч Э.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар 16 настнуудад иргэний үнэмлэхийн гардуулж өгөх юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн