БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эцэг, домогт удирдагч Ким Чен Ирийн албан ёсны намтар бүдэг, бүрхэг зүйлсээр дүүрэн. Түүнийг 1942 оны 02 дугаар сарын 16-нд Пэктусан ууланд төрсөн гэдэг ч үнэндээ бол Оросын Хабаровскийн хязгаарт төрсөн гэлцдэг аж. Түүнийг төрөхөд ууланд хоёр давхар солонго татаж, тэнгэрт шинэ од гарч, энэ ертөнцөд агуу их удирдагч мэндэлсэн тухай хараацай хэл хүрсэн гэж тус улс даяар шагшран ярьцгаадаг аж.

Түүний тухай иргэд нь ингэж боддог

-Тэр хэзээ ч хүндээр бие засч байгаагүй.

-Тэр 3 жилийн дотор 1500 гаруй ном бичсэн.

-Тэр 6 дуурь бичсэн бөгөөд үүнийг шинжээчид энэ ертөнцөд бүтээсэн хамгийн шилдэг 6 дуурь гэж үздэг байна.

-Ким Чен Ир 1994 онд анх удаа гольф тоглож үзтэл 11 hole-in-one (эхний цохилтоор шууд нүхэнд орох) хийж, хоёр дахь цохилтоор 38 удаа хийсэн гэдэг. Ерөнхийдөө түүнийг дээд тал нь хоёр удаа цохиод л байндаа оруулдаг гэж ярьдаг.

-Тэр дөнгөж гуравхан долоо хоногтойгоо хөлд орсон бөгөөд 8 долоо хоногтойгоо чөлөөтэй ярьж сурсан гэнэ.

-Дэлхийн бүх хүн Ким Чен Иртэй адилхан болохын тулд гоо сайхны мэс засал хийлгэдэг. Түүнчлэн үс засалт, хувцаслалтыг нь хүртэл дууриадаг гэлцдэг.

-Түүний төрсөн өдрийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.

-Түүнд цаг агаарыг хянах чадвар бий. Цаг агаар түүний сэтгэл санааг дагаж өөрчлөгддөг.

-Тэр улс орныхоо ядуурсан хүмүүсээ шинэ, амттай хүнсээр хангах арга бодож, хамбургергийг зохион бүтээсэн.

Ким Чен Уны талаарх бодит баримтууд

-Тэрээр улс орондоо Америкийн эсрэг хандлагыг нэмэгдүүлэхийн тулд АНУ Хойд Солонгос даяар өвчин тарааж байна гэж байнга баталдаг байжээ.

-Хэрвээ тэр Хойд Солонгосоос дүрвэсэн бол түүнд Европын янз бүрийн банкинд 4 тэрбум орчим доллар хадгалаастай байжээ.

-Ким Чен Ир аав Ким Ир Сентэйгээ адилхан нисэхээс айдаг байжээ. Тиймээс ч тэд Ерөнхийлөгчийн тусгай галт тэрэг ашигладаг байсан ажээ. Хуягласан зургаан галт тэрэг нь маш тансаг зэрэглэлийнх гэнэ. Ким Чен Ир эдгээр галт тэрэгнийхээ нэгэнд өөд болсон юм.

-Хэдийгээр Ким Чен Ир олны өмнө идэж, ууж байгаа гарч байгаагүй ч тэрээр дэлхийн өнцөг булан бүрээс амттан, идээний дээдийг захиж авчруулан, франц дарс шимдэг байсан гэнэ.

-Кинонд маш их дуртай Ким Чен Ир нэг удаа Өмнөд Солонгосын жүжигчин эмэгтэй Чой Юн Хиг Хонконгоос хулгайлж, Хойд Солонгост авчирчээ. Өмнөд Солонгосын алдарт найруулагч Син Сан Ок үүнийг мэдмэгцээ Хонконг руу явж, хулгайлагдсан түүхийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Гэтэл удалгүй найруулагчийг ч Хойд Солонгост хулгайлан авчирчээ. Найруулагч эр оргох гэсэн боловч шоронд хийсэн байна. Эцэс сүүлд нь Ким Чен Ир тэр хоёрыг үдийн хоолонд урьж, жүжигчин бүсгүй, найруулагч хоёрыг дэлхий дахинаа Хойд Солонгосыг хүлээн авдаг байдлыг өөрчлөх зорилгоор тус улсад киноны томоохон ертөнц боловсруулахад туслахыг гуйжээ. Чой Юн Хи, Сан Сан Ок нар татгалзах ч боломжгүй байсан тул зөвшөөрсөн гэдэг.

-Син Сан Ок Хойд Солонгост байх хугацаандаа “Годзилла”-гийн хойд солонгос хувилбар болох “Пульгасари” зэрэг 7 кино бүтээжээ. Чой Юн Хи, Син Сан Ок нар Ким Чен Ирийн “заавраар” Хойд Солонгост бүр гэрлэсэн удаатай. Тэд Хойд Солонгост хулгайлагдаад 8 жил болсны эцэст Австрийн кино наадамд оролцох боломж тохиох үедээ зугтаж чадсан байна. Тэд Австри улс дахь АНУ-ын ЭСЯ-нд хандаж, улс төрийн орогнол хүсчээ. Хойд Солонгосын Засгийн газар ч Чой, Син нарыг хүчээр авч ирж байсныг үгүйсгэж байсан боловч хосууд Ким Чен Иртэй хийсэн яриа зэрэг нууц бичлэгээ авч гарсны хүчинд энэ нь үнэн болох нь батлагдсан юм. Хожим нь тэд Өмнөд Солонгостоо буцсан билээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн