Хүүхдээ эзэнгүй орхиж, амь насыг нь эрсдэлд оруулсаар байх уу?

Өвөрхангай аймгийн Баян-өндөр суманд зургаан настай хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тус сумын 26 настай Г-ийн гэр шатсан болохыг цагдаа нар шалгаж байгаа аж. Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо “Жуковын хөшөөний ар талын хашаанд гэр шатсан байна” гэсэн мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа нар очиход тус хашаанд суух иргэн 74 настай эрэгтэй Н-ийн гэр шатаж, дотор нь байсан 15 настай эрэгтэй М-ийн зүүн хөл түлэгдэж гэмтсэн байдалтай байжээ.

Хүйтний улиралд иргэд цахилгаанаа салгалгүй орхиноос болж гал алдах, гэртээ цоожлогдсон хүүхэд амь насаа алдах харамсалтай хэрэг шил даран гарах болов. Саяхан буюу энэ сарын 17-нд СХД-ийн 23-р хорооны нутагт 37 настай эрэгтэй Э-ын таван ханатай гэр шатаж 5-10 насны гурван хүүхэд шатаж нас барсан юм. Иймд эцэг эх асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ асрах хүнгүй, хараа хяналтгүй гэртээ цоожилж орхихгүй байх, цахилгаанаа салгах,  гал түлэхдээ анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

 

One thought on “Хүүхдээ эзэнгүй орхиж, амь насыг нь эрсдэлд оруулсаар байх уу?

  1. mgl 2017-11-25 14:41 at 14:41

    hoorhii huuhduud, yamar haramsaltai yum

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн