10 дугаар сарын 2-ны шөнө Лас-Вегаст тоглолт үзэхээр цугларсан энгийн номхон иргэд рүү буудсан Стивен Пэддок гэгч нь тухайн үед 1100 удаа буудсан гэнэ. Энэ мэдээллийг хотын цагдаагийн газрын дарга Жо Ломбардо хийлээ.

Пэддок зочид буудлын цонхноос хүмүүс рүү буудсан. Энэхүү буудлын өрөөнд нэгжлэг хийж үзэхэд өөр 4000 ширхэг сум, 47 нэгж галт зэвсэг байсан ажээ. Одоогоор Лас-Вегас дахь аймшигт хэргийн мөрдлөг шалгалт үргэлжилж байна. Буудлага хийсэн эрийг сэтгэл гутралд орсон байсан тул ийм үйлдэл хийсэн гэх мэдээлэл ч гарч байсан юм.

Лас-Вегаст болсон буудалцаан нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том аллагад тооцогддог. Энэхүү аймшигт хэргийн улмаас 59 хүн амиа алдаж, 527 хүн хүнд, хөнгөн шархаджээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн