Америкийн хөлсний цэргүүд Саудын хунтайж нарыг эрүүдэн шүүж байна

Саудын Арабын тэрийн элитүүд, хунтайж нар энэ сарын авлигын хэргээр саатуулагдсан баривчлагдсан. Тэднийг байцаалтын үеэр эрүүдэн шүүж байгаа талаар эх сурвалжаас мэдээлэн “Daily Mail”-д мэдээлжээ.

Угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Сальман тэргүүтэй Саудын Арабын авлигатай тэмцэх дээд хороо хунтайж нар, сайд нар, цэргийнхэн болон бизнес эрхлэгчид гээд 40 орчим хүнийг баривчлан “Ritz Carlton” зочид буудалд саатуулаад байгаа. Энэхүү мөрдлөг шалгалтын хүрээнд Саудын Арабын авлигатай тэмцэх аяныхан авлигаар олж авсан гэх 100 тэрбум гаруй долларыг гаргаж өгөхийг заажээ.

Нэрээ нууцалсан эх сурвалж “Тэд баривчлагдсан хүмүүсийг эрүүдэн шүүж, шанаадаж, гутаан доромжилж байгаа. Тэдний зоригийг мохоох гэж оролдож байна” хэмээн мэдэгджээ. Энэ эрүүдэн шүүлтэд Америкийн хамгаалалтын “Academi” үйлдвэр хамааралтай байна. Харин тус компаниас ямар нэгэн эрүүдэн шүүсэн зүйл хэрэглээгүй гэж мэдэгджээ.

Байцаалтын үеэр өв залгамжлагч хунтайж Мухаммед бен Салман Аль Сауд оролцох боломжтой бөгөөд үүний тусламжтайгаар гадаадын албан тушаалтнуудын сүлжээг илрүүлэх зорилготой байна. Авлигатай тэмцэх газраас саатуулагдсан этгээдүүдийн банкин дахь данснаас 190 тэрбум доллар хураан авсан байна.

 

One thought on “Америкийн хөлсний цэргүүд Саудын хунтайж нарыг эрүүдэн шүүж байна

  1. би 2017-11-23 16:37 at 16:37

    баяр хүргье.арабуудыг эрүүдэн шүүхийг дэмжиж байна.тэд угаасаа хүмүүсийг ялануяа эмэгтэйчүүд охидыг эд бараа мэт үздэг новшын ард түмэн.

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн