Бүсгүйчүүд хумсны засалтаа сонгох болгондоо ямар өнгө, дизайныг сонгох вэ гэж толгой гашилгадаг. Үнэхээр ч загварлаг, тод хумс засалт таны дүр төрхөнд өнгө нэмээд зогсохгүй эхэлсэн бүхэнд тань амжилт авчрах чадвартай. Тэгвэл зурхайчид ордоороо зөв сонгосон маникюр амьдралыг эрс өөрчилж, хувь заяанд нөлөөлөх чадвартай гэж үзэж байна.

Хонь

Тод, хурц өнгийг маникюртаа сонгоорой. Энэ ордынхонд хамгийн тохиромжтой хувилбар бол анар мэт хүрэн улаан өнгө юм.

Үхэр

Зурхайчид энэ ордын бүсгүйчүүдийг зөөлөн, бүүдгэр өнгө сонгохыг зөвлөдөг.

Ихэр

Ихрийн бүсгүйчүүд хумс засалтандаа өвөрмөц дизайнд анхаарлаа хандуулаарай. Ялангуяа металлаг өнгөтэй маникюр танд илүү тохирно.

Мэлхий

Бүтээлч, ажилсаг мэлхийнхэн “тай-дай” буюу хурц, содон өнгийн будгийг хольсон стилийг сонгох хэрэгтэй.

Арслан

Энэ ордын бүсгүйчүүдийг хумс засалтандаа гарын арьс, хумсны төрөлх өнгөтэй ойролцоо зөөлөн өнгө сонгохыг зөвлөж байна.

Охин

Охины охид хүүхнүүд үнэт чулуу, гантиг, кварц, номин, рубинтэй төстэй загвараар хумсаа янзлахыг зөвлөжээ.

Жинлүүр

Энэ ордынхон бараан, дарсны өнгөтэй маникюр сонгох хэрэгтэй.

Хилэнц

Хилэнцийн бүсгүйчүүд гялгар гялтгар зүйлд дуртай. Тиймээс алтлаг, эсвэл мөнгөлөг өнгөтэй маникюр хийлгэж амжилтаа даллах хэрэгтэй.

Нум

Зурхайчид энгийн хэрнээ, сонирхолтой өнгө аястай хумсны засалт сонгохыг зөвлөжээ.

Матар

Энэ ордын бүсгүйчүүдэд хамгийн тохиромжтой хувилбар бол номин ногоон өнгөтэй гоёмсог хумс засалт юм.

Хумх

Зурхайчид энэ ордын охид бүсгүйчүүдийг цайвар цэнхэр өнгийг санал болгож байна. Энэ өнгө тэдэнд яг тохирно.

Загас

Загасны ордын охид бараан цэнхрээс хөх өнгийг маникюртаа сонгох хэрэгтэй. Хумс засалтаа илүү уйтгартай харагдуулахгүйн тулд гялалзуулагч, шигтгээ зэргийг нэмээрэй.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн