Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Хэдийгээр бид өөр өөрсдийнхөө хувь заяаны эзэд ч аз жаргал тэр бүр санаснаар ирэхгүй үе ч олон. Үүнд төрсөн орд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг байна. Зурхайн ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг талаарх сонирхолтой зурхайг хүлээн авна уу.

Хонь (03.21-04.19)

800x445 Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Та сөргүү байдлаараа амьдралаа сүйтгэдэг бөгөөд түүндээ хэтэрхий шигдчихдэг. Таны цочмогдуу, түргэн, зөрүүд зан нэлээд их асуудал үүсгэдэг байна. Заримдаа та сөрөг ертөнцөд амьдардаг. Харин хүмүүс түүнийх нь нэг хэсэг болохыг хүсдэггүйг ойлгох хэрэгтэй.

Үхэр (04.20-05.21)

Goroskop-dlya-Teltsa-na-2017-god-muzhchina-i-zhenshhina-1024x576-1024x576 Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Та амьдралаа төгс сайхан болгохоос нь өмнө нурааж орхидог. Та бүх зүйл хүнийг, амьдралдаа байгаа бүх зүйлийг хяналтандаа авах ёстой гэж үздэг. Таны хувьд хамгийн хэцүү зүйл бол та хүмүүсийг болон үйл явдлыг хяналтандаа байлгаж чадахгүй гэдгээ ойлгох явдал юм. Үүндээ анхаарах хэрэгтэй. Амьдралд урьдаас төлөвлөгдөөгүй зүйл гардаг бөгөөд энэ бүхэн таныг зовоодог.

Ихэр (05.22-06.21)

iher Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Та нэгэн хэвийн амьдралаас болж өөрийгөө сүйтгэдэг. Та юу хүсч байгаагаа мэдэхгүй, хайрыг хүлээн зөвшөөрдөг. Бас өөрчлөлтөөс хойш амьдралаа төвхнүүлдэг. Өөрийг тань аз жаргалтай болгохгүй карьер, албан тушаалыг хүлээн зөвшөөрдөг. Үүнээс болоод та бусад хүмүүсийн сэтгэл санаанд хохирол учруулдаг.

Мэлхий (06.22-07.22)

melhii Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Бусдын хэрэгцээг өөрийнхөөсөө дээгүүрт тавьж, амьдралаа сүйрүүлдэг. Та сэтгэлийн маш их хөдөлгөөнтэй, хүмүүс өөрт нь хэрхэн хандах бол гэдэгт амархан автдаг хүн. Заримдаа хэрэгтэй хүнтэйгээ танилцлаа гэж бодвол түүнийг өөрөөсөө илүүд тавьж, байх ёстойгоос илүү хайрладаг. Энэ үед л өөрийгаа хаяж болохгүй шүү.

Арслан (07.23-08.22)

ars Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Та сэтгэл хөдлөлөө нууж, эмзэг байх нь сул доройн шинж гэж үздэг. Тиймээс та аливаа зүйлд хайхрамжгүй мэт харагдаж сурчээ. Гэхдээ үүнд нэг сөрөг тал бий. Та ганцаардаж үлдэнэ гэсэн үг. Заримдаа сэтгэл хөдлөлөө ил гаргах нь сул тал биш, харин ч өөрийгөө илэрхийлж буй хэлбэр юм шүү.

Охин (08.23-09.22)

ohin-1 Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Та өөртөө хэтэрхий хатуу хандаж, амьдралаа сүйтгэдэг. Та хайр харамгүй өгөөмөр байж, хүмүүс ч таны сайхан сэтгэлээр бахархдаг. Гэхдээ та өөрийнхөө хэрэгцээг бусдынхаас илүүд тавьдаггүйгээсээ болж заримдаа хувь заяаны тоглоомд ордог талтай. Үүнээс гадна та өөрийгөө хэтэрхий их шүүмжилж, өөрийнхөө давуу талыг бус, сул талуудыг байнга эрж суудаг. Та бол өөрийнхөө хамгийн заналт дайсан. Тиймээс дотоод зөрчилдөөнөө зохицуул.

Жинлүүр (09.23-10.22)

images-1 Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Өөрийгөө юу хүсч байгааг ч анзааралгүйгээр та бусдад таалагдахын тулд амьдралаа сүйтгэдэг. Хүмүүс ч таныг ихээр ашигладаг. Та сэтгэл хөдлөлөө сайн дарсаар дургүйцэл нь хуримтлагдаж, нэгэн шуугиан дэгдээдэг талтай. Заримдаа та хайртай хүмүүсээ гомдоодог.

Хилэнц (10.23-11.22)

hilents Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Хүний хайрыг хүлээж чадалгүй, ганцаараа амьдарсан нь дээр юм байна гээд амьдралаа сүйтгэдэг. Та бол ордууд дотроос хамгийн харгис хатуу, зөрүүд нь. Таныг зүрхийг эзэмдэнэ гэдэг амаргүй. Харин хэн нэгэн эзэмдэж чадсан л бол таны өгөөмөр занг хүртэж, бүхий л амьдралынхаа туршид хайр, дэмжлэгийг нь авна гэсэн үг. Таны нэг дутагдал бол хувиа хичээсэн зан. Өөрийг тань халамжилж, зохицох гэсэн хүмүүсийг гомдоох нь их байдаг.

Нум (11.23-12.21)

num Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Та айхдаа амьдралаа сүйтгэжээ. Азгүйдлээс нэлээд айдаг болохоор юу ч хийхгүй, нэг байрандаа удаан байдаг. Хэдийгээр танд сайхан санаанууд олон байдаг боловч заримдаа түүнийгээ алдчихдаг. Та анхаарлаа төвлөрүүлж, нэг ажил дээрээ нухацтай ажиллаж чаддаггүй. Хийж буй зүйлдээ анхаарч, мөрөөдлөө биелүүлэхээр урагшаа зүтгээрэй.

Матар (12.22-01.20)

1800x445 Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Ямар нэгэн зүйлд хүрэхийн тулд бусадтай өрсөлдөж байна гэж бодоод амьдралаа сүйтгэдэг. Та өөртөө төсөөлшгүй их дарамт шахалт үзүүлж, амьдралын аяллаас сайн сайхныг мэдэрч чаддаггүй. Та бол яалт ч үгүй маш их хичээл зүтгэлтэй, аливаад хэтэрхий анхааралтай хүмүүсийн нэг мөн. Байнга л ажилтай байдаг ч заримдаа түр зогсож, ажлаас өөр амьдралыг мэдрэхийг хичээгээрэй. Бас зарим зүйлийг орхиод зорилгодоо тэмүүл.

Хумх (01.21-02.18)

humh Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Өнгөрсөн үе нь ирээдүйд нөлөөлж, та амьдралаа сүйтгэдэг. Та өөртөө хэтэрхий их зүйлийг санаж, бодож, түүгээрээ өөрөө хор хохирол учруулж явдаг. Өмнө нь хийсэн өөрийнхөө алдааг уучилдаггүй, түүнээсээ болоод хэрэггүй ачааг үүрч, ирээдүй рүүгээ алхдаг. Та сайн хүмүүсийг өөрөөсөө холдуулах хандлагтай. Яагаад гэвэл өөрт ашигтай нэгэнтэй байснаас ганцаараа байсан нь дээр гэж үздэг.

Загас (02.19-03.20)

zagas Ордууд амьдралаа хэрхэн сүйтгэдэг вэ?

Буруу хүмүүсийг сонгож, амьдралаа сүйтгэдэг. Та өөрт тохирохгүй хүмүүсийг сонгож, буруу зуршилд их автдаг. Бусад ордуудаас хамгийн зүрх сэтгэлтэй таны ордынхон таныг үгүйрүүлж, эрч хүчийг тань сорох хүмүүс рүү тэмүүлдэг хандлагатай. Та буруу зуршлаараа өвдөлтөө намжаах гэж оролдох тоолондоо өөртөө хохирол учруулж байдаг.

 

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.