Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Хөлийнхөө үсийг хусдаггүй одод – updown.mn

Хөлийнхөө үсийг хусдаггүй одод

Одод гэхээр бидний төсөөлөлд бүх л зүйл нь төгс төгөлдрийн туйл хүн санаанд буудаг. Үс гэзэг, нүүр будалт, хувцас гээд өөлөх зүйл огт байдаггүй мэт. Ингэж л бид алдартай жүжигчин, дуучин, моделиудын төсөөлдөг. Гэхдээ тэдэнд ч бас сул тал байдаг аж. Заримдаа тэд хөлийнхөө үсийг ч хусалгүйгээр улаан хивсэн дээгүүр алхдаг.

Линдси Лохан

Линдси Лоханыг хамгийн хайш яйш од гэж хэлж болно. Яагаад гэвэл тэр загвар, эмэгтэйчүүдийн гоо сайхны асуудал дээр дандаа сүүл мушгидаг. Гадаад төрхөндөө ч олигтой анхаарал тавьдаггүй тэр үдэшлэгт хөлийнхөө үсийг харуулаад гүйх нь энүүхэнд.

Селин Дион

Сайхан төрсөн Селин Дион ч энэ жагсаалтад орно. 2008 онд тэрбээр Токиод тоглолт хийх үеэрээ хөлийнхөө дээд хэсгийг хусах шаардлагагүй гэж бодоод гарч иржээ. Гэтэл тоглолтын үеэр энэ хэсгийнх нь үс босч, хар фон дээр илт харагдаж байлаа. Энэ явдлаас хойш Селин үргэлж хөлийнхөө үсийг хусаад гарч ирдэг болжээ.

Маим Бялик

“Агуу дэлбэрэлтийн онол” олон ангит киноны од, феминист Маим Бялик хөлийнхөө үсийг огт хусдаггүй гэж нэг удаагийн ярилцлагадаа өгүүлжээ. “Хэрвээ охидод үсээ хус аа гэж хэн ч хэлээгүй бол үүнийг хийх байсан уу? Хэрвээ бид бидний төрөлх байдал, бие дээрх үсний тухай төсөөллөө өөрчилбөл хэн нэгэн сар болгон, долоо хоног бүр, бүр өдөр бүр үсээ хусах байсан уу?” хэмээн ярьжээ. Тэрбээр богино даашинз өмсөөд, хөлийнхөө үсийг харуулаад явахаасаа огт ичдэггүй.

Пэрис Жексон

Модель Пэрис Жексон ч байгаагаараа байх дуртай. Тиймээс ч хөлийнхөө үсийг хусахгүй байхыг илүүд үздэг. Үстэй шилбээ гаргаад хэд хэдэн удаа олны өмнө гарч байсан бөгөөд тэр тоолонд нь эпиляци хийлгэхийг шаарддаг байна.

Мо’Ник

Америкийн жүжигчин, хошин урлагийн жүжигчин Мо’Ник нэгэн ярилцлагадаа яагаад хөлийнхөө үсийг хусдаггүйгээ ярьжээ. Түүний нөхөр Сидни Хикст түүний үсэрхэг бие таалагддаг гэнэ. Тиймээс шүтэн бишрэгчид, сэтгүүлчдийг үсэрхэг хөлийг нь цаашид ч тэвчиж байхыг гуйсан байна.

Алисия Сильверстоун

Нэгэн удаа Алисия Сильверстоун улаан хивсэн дээгүүр үстэй хөлөө гаргаад иржээ. Уг нь түүнийг нь хэн ч анзаарахгүй гэж жүжигчин бүсгүй бодож байсан аж. Гэвч папараццийнхан үүнийг аль хэдийн анзааралгүй яах билээ. Тэгээд л хөлийнх нь зургийг тусад нь авч эхэлжээ.

 

One thought on “Хөлийнхөө үсийг хусдаггүй одод

  1. Хөлийнхөө үсийг хусдаггүй одод : Өглөө.мн 2017-11-25 15:14 at 15:14

    […] энд дарж үзнэ […]

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн