Украины тэрбумтаны банкнаас нэг сая орчим ам.доллар алдагджээ

Украины тэрбумтан Виктор Пинчукийн эзэмшдэг “Банк Кредит Днепр” банкнаас нэг сая орчим ам.доллар хулгайлагджээ. Кибер гэмт хэрэгтнүүдийн үйлдсэн энэхүү хэргээс болж Незалежнаягийн баян эрхмийн хэтэвч 950 мянган ам.доллараар нимгэрсэн байна.

Мөрдөгчдийн олж илрүүлснээр Орос, Украины хакерууд программ хангамжийн тусламжтайгаар банкны мэдээллийн системд нэвтэрч, төлбөрийн хуурамч баримт бүрдүүлэн гуйвуулга хийсэн байна. Энэхүү хэрэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан тухай Киевийн Печерский дүүргийн шүүхээс тогтоожээ. Хакерууд мөнгөө Хятадын газар нутгийн бэлэн мөнгөний машинаас авсан аж.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү