С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам тун удахгүй дотоод сонгуулиа хийнэ. Намын Үндэсний бодлогын хорооны гишүүн болон аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны даргад нэр дэвшигчид бүгд тодорхой хэмжээний дэнчин төлж байгаа юм. Үүнийг тус намын гишүүд нэлээн эсэргүүцэн эхнээсээ “Энэ бол АН-ын гишүүдийг бүх шатанд мөнгөөр боомилохыг санаархсан, нээлттэй нам болох шинэчлэлийг бүрхэгдүүлсэн шийдвэр” гэж зарлаад байгаа.

Өнөөдөр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Нам жирийн гишүүд нь төлж дийлэхүйц татвартай байсан. Харин өнөөдөр хэр баргийн хүн дааж давшгүй их гувчууртай боллоо” хэмээн жиргээд амжив. Ингэхдээ бас намын дотоод сонгуулиас босч, С.Эрдэнэ “ван”-гийн дансанд орох гэж байгаа бэл бэнчингийн хэмжээг хүснэгтлээд давхар зарлахаа мартсангүй.

By updown

4 thoughts on “С.Эрдэнэ “ван”-гийн бэл бэнчинг зарлав”
  1. Ингээд ирэхээрээ өөдлөхгүй дээ. Энэ нэг доторхи балиар юмнаасаа санаатай.. Шударга царайлаад гэрээ нураагаад..

  2. Оюунгэрэл гэж гадны гар хол эрдэнэ ван гэж феодал таарч дээ дээрмчид

  3. Үл бүтэхээ мэдүүлчихсэн хэн нэгнийг ван ман гэж элдвээр цоллох ямар хэрэг бн аа? Улстөрд наашгүй сурталчилгаа ч тухайн улстөрчид дэм болдог жамтай. Оросын хэвлэлийнхэн согтуугаараа машин барьж нийгэмд аюул учруулж баригдсан баячуудын хүүхдүүдийг бас “алтан залуус” гээд л солиордог. 2хон минутын мэдээнд бараг 10 удаа “алтан залуус” гэхийг нь яана! Нэр муутай улстөрч, болзошгүй алуурчныг ван, алтан залуугаар нэрлэж сурталчилдаг бялдууч, ухаан муутай хэвлэлийнхэн хор уршигтай.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн