Ижевскт байр нурсны улмаас амиа алдсан хүний тоо 6-д хүрчээ

Оросын Ижевск хотод орон сууцны барилга нурсны улмаас амиа алдсан хүний тоо 6-д хүрчээ. Энэ тухай аврах штабын төлөөлөгч мэдээлсэн байна.

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 9-нд тус хотын Удмуртын гудамжны 36 дугаар байрны нэг орц есдүгээр давхраасаа нэг давхар хүртэл нурсан билээ. Урьдчилсан мэдээллээс үзэхэд ослын шалтгаан нь ахуйн хий дэлбэрснээс болжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн