Дэлхийд

Ази хүүхнүүд хамрын хэлбэрээ өөрсдөө засдаг болжээ

By Э.Мөнхзаяа

September 12, 2018

Өмнөд Солонгосын хүүхнүүдийн европ загварын өндөр хамартай болох хүсэл хэрээс хэтэрчээ. Тэд одоо хамартаа тусгай “хатгуур” хийж, илүү нарийн, урт хамрын нүхтэй болдог болсон аж. Энэ чиг хандлага Зүүн Ази даяар тархаж байна.

Ази хүүхнүүдийн хэрэглэдэг энэхүү багаж Зүүн болон Зүүн Өмнөд Азид эрэлт ихтэй бараанд тооцогдож байна. Дотроо 2-3 см хатгуур, эргүүлдэг дэгээ бүхий энэхүү багажийг сүлжээнд ихээр зарж байгаа гэнэ.

Гэвч гадаад төрхөө ийм байдлаар өөрчлөх нь эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулж байна. Тухайлбал, Хятадын нэг бүсгүй хуванцар хатгуураа санамсаргүй залгиж орхижээ. Түүнчлэн Тэйбэй хотын иргэн 25 настай бүсгүй хатгуурт хамрын мембранаа шархлуулж, тэр нь нянгийн халдвар авснаас болж золтой л хамаргүй болоогүй гэнэ.