Ази хүүхнүүд хамрын хэлбэрээ өөрсдөө засдаг болжээ

Өмнөд Солонгосын хүүхнүүдийн европ загварын өндөр хамартай болох хүсэл хэрээс хэтэрчээ. Тэд одоо хамартаа тусгай “хатгуур” хийж, илүү нарийн, урт хамрын нүхтэй болдог болсон аж. Энэ чиг хандлага Зүүн Ази даяар тархаж байна.

0a1e015a93d4fa73a193370edb2abdd7 Ази хүүхнүүд хамрын хэлбэрээ өөрсдөө засдаг болжээ

fa619dce97443653b625b816eec17057 Ази хүүхнүүд хамрын хэлбэрээ өөрсдөө засдаг болжээ

Ази хүүхнүүдийн хэрэглэдэг энэхүү багаж Зүүн болон Зүүн Өмнөд Азид эрэлт ихтэй бараанд тооцогдож байна. Дотроо 2-3 см хатгуур, эргүүлдэг дэгээ бүхий энэхүү багажийг сүлжээнд ихээр зарж байгаа гэнэ.

Гэвч гадаад төрхөө ийм байдлаар өөрчлөх нь эрүүл мэндэд ноцтой үр дагавар учруулж байна. Тухайлбал, Хятадын нэг бүсгүй хуванцар хатгуураа санамсаргүй залгиж орхижээ. Түүнчлэн Тэйбэй хотын иргэн 25 настай бүсгүй хатгуурт хамрын мембранаа шархлуулж, тэр нь нянгийн халдвар авснаас болж золтой л хамаргүй болоогүй гэнэ.

788e977437c58d0da16790ae85cec06c Ази хүүхнүүд хамрын хэлбэрээ өөрсдөө засдаг болжээ

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.