Техасын сүмд олон хүнийг буудаж, амийг нь хороосон Девин Келли 2012 онд Нью-Мексикод сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байгаад оргож байжээ.

KHOU сувгийн мэдээлснээр тэрээр эхнэр, хүүхдээ зодсоны дараа эмчилгээнд явсан байна. Келли хүүхдийнхээ гавлын ясыг цөмлөж байсан гэнэ. Гэвч удалгүй эмнэлгээс зугтаж, Эль-Пасо руу нисчээ. Техасын алуурчин нэгэн нисэх онгоцны буудалд зэвсэгтэй нэвтрэх гэснээсээ болж өөртөө болон эргэн тойрныхондоо аюултай хүн гэгдэхэд хүрчээ.

Эргэн сануулахад Келли 11 дүгээр сарын 5-нд галт зэвсэг хэрэглэн Сазерлэнд-Спрингс хотын баптист сүмд буудалцаан хийсэн билээ. Энэхүү аллагын улмаас 26 хүн амиа алдаж, 10 хүний биеийн байдал хүнд байна.

Эх сурвалж: KHOU

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн