“The colors” хамтлагийн залуусыг хар тамхины хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны өдөр Баянзүрх дүүрэгт байрлах    “Royal castle” хотхоны … байрны 12 давхраас 21 настай Х гэх залуу унаж, амиа алдсан хэрэг  гарсан юм. Хэргийг шалгах явцад амиа алдсан Х нь Эмоци” продакшний жүжигчин Б.Баатархүүгийн хүү, амьд хөгжмийн тус хамтлагийн хөгжимчин болох нь олон нийтэд ил болсон.

Тухайн үед талийгаачтай хамт 11 залуу байсан бөгөөд  хэргийн газарт үзлэг хийхэд  хар тамхи хэрэглэсэн уут, гаанс зэргийг олсон байдаг. Тэднийг  мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг  тогтоосон шүүхийн шинжилгээний хариу гарчээ.  Шинжилгээгээр энэ хэрэгт холбоотой 10 эрэгтэй, нэг эмэгтэй хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Эдгээр залуусын дотор тус хамтлагийнхан  багтаж байгаа аж.

Амиа алдсан Х нь  “The Colors” хамтлагийн соль гитарчин, СУИС-д суралцдаг байжээ. Тус хамтлаг 2010 онд байгуулагдсан бөгөөд залуусын сонсох дуртай хамтлагийн нэг юм. Тэд   2012 онд “ECOTONE 2012” дуу хөгжмийн фестивальд тэргүүн байр эзэлснээр олны танил болох гараагаа эхэлсэн юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн