Үл таних этгээд “Starbucks” кофены газарт гал нээв

Америкийн Чикаго хотод баг зүүсэн нэгэн этгээд “Starbucks” кофены газарт гал нээж, нэг хүн амиа алджээ. Мөн хоёр хүн шархадсан байна.

Шархадсан хоёр хүний нэг нь 12 настай хүүхэд бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. Цагдаа нар мансууруулах бодисоос болж гал нээсэн байж болзошгүй гэж үзэж байна. Одоогийн байдлаар гэмт этгээдийг саатуулж чадаагүй байна.

Эх сурвалж: NBC

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн