Амстердамын засаг захиргаа жуулчдын өргөн дэлгэр хэрэглэдэг “шар айргийн унадаг” дугуйг нутгийн иргэдийн гомдлоор хориглож байна. Иргэд үүнийг хэтэрхий их шуугиантай, олон нийтийн эмх журмыг зөрчиж байна гэж үзжээ.

Мягмар гарагт шүүхээс хотын захиргаанд хандаж, Амстердамын төвд шар айргийн унадаг дугуй ашиглахыг хориглох шийдвэр гаргасан байна. Шүүгчдийн үзэж байгаар энэ нь олон нийтийн эмх замбарааг алдагдуулагч зүйл гэнэ.

Арав болон түүнээс дээш хүний багтаамжтай энэхүү унадаг дугуйг жуулчид ихээр сонирхон ашигладаг. Тэд унадаг дугуйн сууж, шар айраг шимэнгээ ямар нэгэн баяр ёслол тэмдэглэж, хотын өнгө төрхийг бахдан харах боломжтой аж. Жуулчид энэхүү унадаг дугуйгаар Амстердамын алдарт сувгийн дагуу явдаг юм байна.

Харин үүнийг эсэргүүцэгчид шар айргийн унадаг дугуйг аялал жуулчлалыг маш ихээр татдаг хотын гол асуудал гэж тээршаадаг.

Шар айргийн унадаг дугуй гэдэг нь ширээг тойруулан дугуйн суудлаар тоноглосон, дугуйтай бяцхан уушийн газар юм. Энэхүү өвөрмөц уушийн газар нь зорчигчид педали жийснээр хөдөлдөг.

Гэвч энэхүү шар айргийн дугуйг ашиглахыг хориглосон журам энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлжээ. Хотын засаг захиргааны мэдээлснээр өдгөө дугуйчдад ийм дугуй түрээслэх үйлчилгээг ч хориглож буй юм байна.

Өнгөрсөн онд Амстердам хотын 6000 орчим иргэн хотын засаг захиргаандаа хандаж, шар айргийн дугуйг аймшигтай зугаацал хэмээн үзэж, хөдөлгөөнд оролцохыг хориглох хүсэлт гаргажээ.

Тухайн үед хотын зарим иргэн “Манай хот зугаацлын том парк болон хувирлаа” хэмээн гомдоллосон байна. Тэгвэл өнгөрсөн сарын эхээр уушгины хорт хавдрын улмаас нас нөгчсөн хотын дарга агсан Эберхард ван дер Лан үүнийг хүлээн зөвшөөрч, шар айргийн дугуйг хориглох шийдвэр гаргажээ.

Шар айргийн дугуйн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг дөрвөн компани хотын захиргааны шийдвэрээр шүүхэд гомдол гаргах гэж байна. Тэд энэхүү хориг нь эрх чөлөөг хязгаарлаж байна гэж үзжээ.

Ерөнхийдөө энэхүү дугуйнд ойртож ирээд л яагаад хориглох болсон бэ гэдгийг нь хэн ч бүрэн гадарлана.

Зарим жуулчдын хувьд дугуйн дээр тогтох энэхүү байгууламж нь хотыг тольдох хамгийн аятайхан хэрэгсэл болдог байна. Үүнээс гадна дугуй унах, шар айраг шимэх гэсэн нутгийн хоёр зугаацлыг хослуулан эдэлж болдгоороо давуу талтай.

Ялангуяа энэ дугуйн дээр ганц бие хүмүүсийн үдэшлэг зохиогддогоороо ихэд алдартай. Согтуу “унадаг дугуйчид”, шар айргаа цалгиулан асгадаг байдал, бас хотын нарийн гудамжаар багтаж ядан хөдлөх энэхүү унадаг дугуйн аялал хотын түүхэн төвийн нэгэн зураглал болж чаджээ.

Хотын ихэнх иргэдийн хувьд шар айргийн унадаг дугуй нь аялал жуулчлал ихээр нэмэгдсэн гол шалтгааны нэг болсон гэж үздэг. Хотын захиргаанаас ч өмнө нь жуулчдынхаа тоог бууруулах зорилгоор зочид буудлуудынхаа татварын нэмэх төлөвлөгөөгөө танилцуулсан билээ.

Голланд улс унадаг дугуйн соёлоороо ихэд алдартай. Гэхдээ тэд унадаг дугуй уначихаад хотын замын хөдөлгөөнийг хүндрүүлдэг согтуу жуулчид байхгүй болсон харамсахгүй нь бололтой.

Эх сурвалж: ВВС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн