Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
iPhone X гар утас Apple-г дампууруулж мэдэхээр байна – updown.mn

iPhone X гар утас Apple-г дампууруулж мэдэхээр байна

Хэвлэлүүд тус гар утсыг Apple-ийн сэрүүн үеийн хар дарсан зүүд болгон нэрлэжээ-

“Business Insider”-т бичсэнээр Apple компанийн шинэ аппарат гаднаа гял цал, ганган чамин харагдаж буй ч хамгийн өндөр шаардлага тавьдаг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гэнэ. Тус корпораци сүүлийн хэдэн жилд iPhone-д л гол найдлагаа тавьж буй бөгөөд компанийн орлого энэ загвараас л шалтгаалж байна. Өмнө нь тус компани жилд нэг л загвар гаргадаг байсан бол энэ онд гурван шинэ төхөөрөмж бэлтгэж гаргажээ.

Гэвч энэ шийдвэр нь ухаалаг гар утасных нь чанарт таагүйгээр нөлөөлөв бололтой. Шинжээчдийн тооцоолсноор iPhone X-ийн эрэлт огцом унах аж. Хэрвээ энэ зүйл бодитоор хэрэгжвэл компанийн орлогын 60-70 хувь нь iPhone-оос шалтгаалдгийн хувьд тун таагүй асуудал өрнөх юм.

“Business Insider”-т бичсэнээр тус корпораци уналтад орох хоёр хувилбар байгаа гэнэ. Эхнийх нь бүтээгдэхүүн худалдан авагчдын сонирхлыг татахгүй, эрэлт ганхах бол хоёр дахь нь Apple компани хэчнээн чадвартай байсан ч эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байх явдал юм. Шинжээчдийн хувьд хоёр дахь хувилбар нь илүү үнэнд ойр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдын хувьд шинэ бүтээгдэхүүнийг амжилтгүй гаргаж ирэх нь санхүүгийн хувьд томоохон цохилт авч ирэх хамгийн муу хар дарсан зүүд болох төлөвтэй байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн