Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Фридрих Штифтийг Итгэмжлэх жуух бичгээ барьж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж, Австрийн Засгийн газраас олгосон 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр нийгмийн чухал салбаруудад төслүүд амжилттай хэрэгжсэнд талархалтай буйгаа Дэд сайд онцлов. Энэ хүрээнд Австрийн компаниуд Монголын зах зээлд нэвтэрч, цаашид харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах сайхан боломж нээгдэж буйг мөн тэмдэглэв. Тус улсад зорчиж буй манай иргэдийн визийн нөхцөлийн хөнгөвчлөх, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллахыг Элчин сайдаас мөн хүсэв.

Элчин сайд Ф.Штифт хоёр талын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломж хэмээн онцлоод, соёл, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, жил бүрийн хавар Улаанбаатар хотод уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Венийн өдрүүд” арга хэмжээг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Эх сурвалж: ГХЯ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн