Өвөлдөө -40 хэм хүрдэг манай улсад эдийн засаг иргэдэд хамгийн хүндээр нөлөөлдөг байна. Хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг барилгын салбар гэхэд л хүйтний улиралд 5-8 сарын хугацаанд барилгын ажил явуулах боломжгүй болдог. Үүнийг дагаад тус салбарын ихэнх ажиллах хүч өвөл өөр ажил олж хийх шаардлагатай болдог аж.

Хамгийн сүүлийн статистик мэдээллээр барилгын салбар 100 гаруй мянган хүнийг ажлын байраар хангажээ. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эцэст Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 46.8 мянга болсны 34.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд байжээ. Тэдний 44.7 хувийг бүрэн дунд, 30.2 хувийг дипломын дээд болон бакалаврын зэрэгтэй хүмүүс эзэлж байгаа юм.

Мөн барилгын салбартай адил аялал жуучлалын салбар өвлийн улирал зогсонги байдалд ордог ч сүүлийн жилүүдэд хөгжих болсныг Конрад Аденаур Сангаас онцолжээ. Тодруулбал, нийслэл хотод цанын бааз, нохой чарганы аялал болон Хөвсгөл далай руу мөсний аялалаар гадаад, дотоодыг жуулчдын сонирхлыг татаж буй юм.

Энэ тухай тэд цахим хуудаснаа “Мongolia go to video”-г нийтэлжээ. Манай улсын хүн амын 50 гаруй хувь мал аж ахуйн салбар эрхэлдэг байна. Малчид өвөл их цас, зудны улмаас олон тоо толгойгоор малаа алддаг нь эдийн засагт хүнд тусдаг. Зөвхөн өнгөрсөн онд нэг сая гаруй мал хорогдсон гэх таагүй мэдээлэл байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн