Эрүүл мэндийн төвд шаардлагатай аппаратуудыг хүлээлгэж өгөв

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ сарын 25-нд томуу, томуу төст өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд авч хэрэгжүүлж буй ажилтай танилцахаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд ажилласан. Дээрхи хоёр дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцах үер тус тасагт нэн шаардлагатай тарианы шахуурга,  хяналтын монитор, дуслын автомат шахуурга, нярайн амьсгалын аппаратыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу өчигдөр (2017.10.27) Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга н.Энхзул нарт гардуулж өглөө.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн