Үнэт  цаасны зах зээлийн Хятадын зохицуулагч байгууллага хохирол гаргасан зарим компаниудын улирлын эдийн засгийн мэдээг энэ долоо хоногт нийтлэхгүй байхыг гуйжээ. Учир нь эрх баригчид их хурлынхаа үеэр хөрөнгийн зах зээлээ тогтвортой байлгахыг хүссэн байв.

Хятадын дарга  Си Жиньпин. Фото: EPA-EFE/WU HONG

Хятадын үнэт цаасны зах зээлийн зохицуулалтын комисс Китая (CSRC) тус орны хөрөнгийн биржүүдэд хандсан тухай мэдээлж байна. Шэньжэнийн биржид бүртгэлтэй 17 компани тайлангаа нийтлүүлэхийг аравдугаар сарын 24 хүртэл хойшлуулсан байв. Өнгөрсөн оны энэ үеэр зөвхөн гурван компани л тайлангаа дарагдуулсан байжээ. Хятадын зохицуулагч нар эрх баригч намын их хурлын үеэр зах зээлийн үнийн савчааг гаргахгүй байхыг хичээжээ. Сүүлийн 25 жилд харагдаагүй хувьцааны зах зээлийн тогтвортой байдал нь засгийн оролцоо байсныг үзүүлж байна гэж шинжээчдийг хэлэхэд хүргэлээ.  Тэд Засгийн газар нь зах зээлийн хүчийг чухалчлана гэсэн амлалтаасаа буцлаа хэмээн шүүмжлэв.

График: Bloomberg

Bloomberg агентлагийн эх сурвалжийн мэдээгээр, Шэньжэнийн биржид бүртгэлтэй, тайлангаа гаргахгүй байхыг тушаасан компаниудын тоонд дэгдээхэй үржүүлэх бизнестэй Shandong Minhe Animal Husbandry Co., цахим барааны үйлдвэрлэгч Shenzhen Hifuture Electric Co.  компаниуд орсон байгаа гэнэ.

Shandong Minhe компани оны эхний есөн сард  хохиролтой байсан ба энэ даваа гаригт өөрийн тайлангаа дахин хянаж байгаа нэрээр хойшлуулсан байв. Шинэ тайлан нь аравдугаар сарын 30-нд  нийтлэгдэхээр төлөвлөгджээ. Shenzhen Hifuture компани бас л хориотой байгаа ба тайлангаа мөн л адил шалтгаанаар хойшлуулсан байв.

Гэхдээ бүгд ийм замаар яваагүй. Телевизийн төхөөрөмж үйлдвэрлэх  Wuhan Guide Infrared Co. дваа гаригт 1.5 сая юанийн ($226 мянга) алдагдлыг III улиралд хүлээсэн гэв. Мөн тэр өдөр Oriental Times Media Co. компани хоёр сая юанийн алдагдлаа мэдээлсэн байв. Хятадын коммунист намын дарга Си Жиньпин Хятад улсыг зах зээлд чиглэгдсэн өөрийн валютын шинэчлэлийг хийнэ гэж намын Их хурлын нээлт дээр мэдэгдсэн билээ.

М.ЭРДЭС

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн