XIX зуунд европ хүний дундаж нас 42 жил байжээ. Тэдний гуравны нэг нь нялхдаа, дахиад гуравны нэг нь 10 нас хүртлээ амьдарч чаддаггүй байсан гэнэ. Харин одоо бол 42 насанд амьдрал эхэлж, 100 хүртэл наслаж болно. Энэ боломж ердөө хэдхэн нээлтийн буянаар бий болжээ.

Анестези: Өмнөх XIX зуунд шүд авахыг яармаг дээр харж болдог байв. Зарим нь өвчинд шаналсан тэднийг дооглоно, зарим нь өрөвдөнө. Шүдээ авахуулж байгаа хүмүүс галзуу юм шиг орилдог учраас тэр. Эмч, оюутнууд зугтаасан өвчтөнийг олж ирэх, тэднийг хэрхэн эсэргүүцэж чадахгүй болтол нь суудалд бэхлэж байгааг хараад ярилцаад зогсдог байж. Олон хүн ийм өвдөлтийн цочролд орж мөнх бусыг үзүүлдэг байсан гэх. Гэтэл 1864 оны аравдугаар сарын 16-нд  Бостон хотноо америк эмч Уильям Мортон диэтилийн эфир хэрэглэн эрүүний хавдрыг нээж, мэс засал хийжээ. Хожим 1905 онд новокаины синтезийг хийжээ. Одоо анестезигүйгээр ганц ч мэс засал хийгдэхгүй.

Цусны группыг тогтоов: Эртний Грект цус сэлбэх гэж үзээд тусыг эс олсон түүхтэй. XIX зуунд амжилттай тохиолдол нэмэгдсэн ч гайхалтай өөрчлөлтийг бас л олж чадаагүй. Тэгээд австри эмч Карл Ландштейнер өөрөөсөө мөн ажилчдаасаа цус авч эргүүлэг дээр холин тэдний наадлах, улаан бөөмийн туналт зэрэгт ажиглалт хийжээ. Тэр цусны гурван бүлгийг нээсэн ба дөрөв дэхийг нь шавь нар нь нээсэн байлаа. Олон амьдралыг аварсныхаа төлөө Ландштейнер Нобелийн шагнал хүртсэн юм.

Рентген туяа: Буруу зөрөөд ургасан ясыг алх цүүц мэтийн аймшгийн зүйлээр буцаан эвдлэн засдаг байж дээ. Хэрэв 1895 онд Вильгельм Рентген санамсаргүйгээр икс-туяаг нээгээгүй бол олон жил цүүцдэн хөрөөдөөд байх байж. Тэр өөрийн нээлтэд патент авсан ба түүний буянаар эмнэлгийн бусад салбаруудад шинэ чиглэл үүсчээ. Одоо бид ямар ч эмнэлэгт рентген хийлгэж чадах болсон.

Вакцинаци: Өмнө нь янз бүрийн өвчнөөр хичнээн хүн үхэснийг хэлээд барахгүй. Зөвхөн цэцэг өвчин гэхэд л жилд 300-400 мянган европчууд авч оддог байлаа. Тэр өвчнийг 1796 онд британи эмч Эдвард Женнер судалсан байв. Цэцэг өвчний үхрийн хэлбэрийн санамсаргүй халдвар авсан малчид дахиад тэр аюултай өсвөрөөр өвчилдөггүй байсныг эмч анзаарчээ. Ингээд тэр үхрийн цэцгийн тавнаас авсан өсвөрөөр нэгэн хүүг тариад өвлөлт өнгөрсний дараа нь дахин өвсрийн хавдар халдаах гээд бүтээгүй нь анхны вакцин болжээ. Дараа нь тэр олон жил шашин, олон нийтийн санаа бодолтой тэмцэж байж өөрийн аргын үр дүнтэйг баталж чадсан юм. Одоо бол урьдчилан сэргийлэх  вакцин хийлгэх шалтгаанаа хэн ч ямар ч тайлбаргүйгээр ойлгодог, ашиг тусыг нь мэдэх болжээ.

Халваргүйжилт: Өмнө нь хэн ч ууранд утуулдаггүй байв. Эмч цогцост хагалгаа хийсний дараа гараа угаагаад л төрөх гэж буй бүсгүйн үрийг эх барихаар гүйдэг байж. Үүний улмаас манайхны савны халуун хэмээн нэрлэдэг өвчнөөр олон эмэгтэй өөд болдог байж. Энэ үед эхийн эндэл 20-30 хувь хүрч байлаа. Унгар эмч Земмельвайс анхны түгшүүрийг босгон фенол, амны хаалт зэргийг хэрэглэж эмнэлгийн багаж төхөөрөмжөө угааж, шарх сорвины захаар арилгал хийх болжээ. Ингээд тэр үхлийн 1-2 хувиар буулгаж чаджээ. Үнэндээ Земмельвайс амьдралдаа ихээхэн саад тотгортой учирсан хүн. Түүнийг дарамталж, галзуугийн эмнэлэгт хүртэл хорьж үзжээ. Харин одоо түүний нээлт хичнээн хэрэгтэйг бүгд л ойлгодог.

By updown

One thought on “Биднийг “үхүүлээгүй” анагаахын таван чухал нээлт”
  1. манай мухар сүсэгтнүүд хүний нас улам богиносож байгаа гэж ирээд л ш**даг шд хэхэхэ энэ нийтлэлийг уншиж гэгээрэх болтугай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com