Монголын “бүлэглэлийн засаглал”-ын зохиогч, загалмайлсан эцэг нь хэн бэ?

Нийгэм нэг л биш болсон байгааг нийтээрээ хэлж, ярьцгааж байна. Эрх мэдэл, албан тушаалын төлөө улстөрчид өөр хоорондоо цаг үргэлж дайтаж, амбицтай залуус улс төрийн намыг “амар сайхандаа жаргах” байгууламж мэт харцгаах болов. Их л сайндаа дөрвөн жил, түүнээс бага хугацаагаар аль нэгэн албанд дарга болж очоод цаг нь ирэхээр ажлаа өгнө. Алдаа гаргаж, өрсөлдөгчиддөө баригдвал “дээлээ нөмрөх” нь юу ч биш болсон түр хугацааны эрх мэдлийн төлөө тэд яагаад шунадаг вэ. Монголын улс төр ийнхүү бохирдсон шалтгааны эхлэл хаана байсан бэ. Хариу нэхэж буй эдгээр асуултад Э.Бат-Үүл тунчиг оновчтой хариулжээ. Тэр “Ерөнхийлөгч яагаад намайг зуулгасан бэ” нийтлэлдээ:

“Бүлэглэлийн засаглал” гээчийн зохиогч нь, загалмайлсан эцэг нь “Алтан гадас”фракц гэдгийг манай намынхан нийтээрээ мэднэ. Ерөнхийлөгч бүр ч сайн мэднэ. Социалистуудын хуйвалдамтгай, урвамтгай, наймаачин сүнсийг тээгч“Алтан гадас” мэндэлсэн тэр өдрөөс Монголын улс төр Нарантуул зах шиг эрх мэдэл, албан тушаал наймаалцдаг зах болон хувирсныг ард түмэн андахгүй. Ерөнхийлөгч бас андахгүй. “Алтан гадас “хэмээх сүржин нэрийн цаана бодлогоор хомсхон улстөрийн цадиггүй панзчид нуугддаг. Алтангадасчууд “Алтан гадас”-аа ч худалдчихдагийг Үндэсний Бодлогын Хорооны сунгаагаар бид харж л байсан. Ерөнхийлөгч бас харж л байсан.

Тэдгээр панзчид жилийн өмнөхөн Х.Баттулга, С.Эрдэнэ нарыг намаас хөөхийг манай намын шинэчлэлийн гол шаардлага болгон тулгаж байсан билээ. Тэдний шаардлага биелсэн сэн бол өдийд Баттулга Ерөнхийлөгч, Эрдэнэ Намын дарга болохгүй байсан нь лавтай.Тэр үед алтангадасчууд “Бүлэглэл”-тэй улс төрийн наймааны үнэ цэнээ тохирчихсон байсныг шинэхэн Ерөнхийлөгч мэдэхээр барах уу. Гэтэл, Ерөнхийлөгч маань өнөөдөр “Алтан гадас”-ыг өөрийн “бууны нохой” болгон халамжилж аваад над руу туун “борвиноос зуулгаж” байна. Би Х.Баттулгад ямар ч гэм хийгээгүй хэмээн мэдэгджээ.

2 thoughts on “Монголын “бүлэглэлийн засаглал”-ын зохиогч, загалмайлсан эцэг нь хэн бэ?

  1. zov zov 2017-10-30 20:43 at 20:43

    yag unen dee.Humuus sain unshih boltugai

    Хариулах
  2. mertsgee 2017-10-30 20:48 at 20:48

    Yag unen Gehdee helj baigaa ni ch, heluulj baigaa ni bugd oodgui humuus ee. Bie bienee l hemeltsgeej baina kkk

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн