Улаанбаатар хотын хэмжээнд 10-р сарын 19-ны өдрийн 05:00 цагаас 10-р сарын 20-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 1907 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 209, зөрчлийн 1400, согтуугийн 132, зам тээврийн ослын 298, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 71-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал Өвөрхангай аймгийн “Арвайхээр сум зургадугаар багт засмал зам дээр тус аймаг Баянлиг сумын харъяат Б /эр.26н/ нь “Hyundai Sonata-5” автомашин жолоодож яваад Арвайхээр сумын харъяат иргэн Э /эр.32н/-г дайрч амь насыг нь хохироогоод хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан байна. Энэ мэдээллийг 10-р сарын 19-ний 08:00 цагт цагдаагийн байгууллага авч шалгаж, хэргийн холбогдогчийг эрэн сурвалжилж тус аймаг Баруунбаян-Улаан сумын нутгаас саатуулжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн