Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Ирэх онд инфляц тогтвортой байна – updown.mn

Ирэх онд инфляц тогтвортой байна

Монголбанкнаас өчигдөр инфляцийн төлөв байдлын тайлан гаргалаа. Тус банк энэ онд инфляцийг найман хувьд барихаар зорьсон. Жилийн инфляц өнгөрсөн сард  Улаанбаатар хотод 5.4, улсын хэмжээнд 5.0  хувьтай болж өссөн юм. Энэхүү өсөлт нь арванхоёрдугаар эхэлсэн юм. Үүнд, махны үнэ 8.4 хувь нэмэгдсэн, татварын болон нийт нутгаар гангийн байдалтай байсны нөлөөгөөр хүнсний ногоо, гурилын үнэ өссөн, өрхийн орлого нэмэгдсэн, төгрөгийн ханш суларсан зэрэг нь нөлөөлжээ.

Харин цаашид инфляц тогтвортой байхыг тус банкнаас мэдээлж байгаа юм. Энэ нь экспорт, импорт, дэлхийн эдийн засаг, төгрөгийн болон валютын ханш зэргээс шалтгаална. Тус банк эдгээрийн харилцан хамаарлаас шалтгаалж ийнхүү төсөөлсөн аж. Үүнтэй уялдуулж мэдээлэхэд, инфляцид нөлөөлдөг зүйлс болох экспорт, импорт тодорхой хувиар өссөн байна. Тухайлбал, бараа үйлчилгээний экспорт өмнөх оны мөн үеэс 0.45 хувиар өсчээ. Ийнхүү экспорт өссөн шалтгаан нь олон улсын зах зээлд  манай экспортын гол түүхий эдийн үнэ ханш харьцангуй өндөр төвшинд хадгалагдаж байгаатай холбоотой юм.

Тухайлбал, чулуун нүүрсний экспорт 70.3 хувиар өсч 10.9 сая тоннд хүрсэн байна. Өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн дотоодын нүүрс, төмрийн хүдэр олборлогчид олборлолт, экспортоо нэмэгдүүлсэн нь нийт экспортыг тэтгэх гол хүчин зүйл болжээ.  Мэдээж экспорт өсөх нь манай эдийн засагт ихээхэн ач холбогдолтой бөгөөд эдийн засаг өссөнөөр ард иргэдийн амьдрал сайжрах юм. Экспортын энэ өсөлттэй зэрэгцэж импорт өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөн гэдгийг тус тайлангаар танилцууллаа. Уг өсөлтийн дийлэнхийг уул уурхайн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалт эзэлж байгаа бөгөөд онцгой албан татварын өсөлтийн нөлөөгөөр нэмэгдсэн машин, тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний импорт мөн багтаж байгаа юм байна. Үүнээс гадна, түргэн эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүн болон барилгын материалын импорт өмнөх оны мөн үеэс өсөлттэй байгаа аж.

Манай улсын эдийн засаг хүлээлтээс давж өссөн нь эрэлтийн инфляцийг нэмэгдүүлэх хандлагатай байгаа аж. Гэвч байгаль, цаг агаарын төлөвтэй холбоотой хүнсний ногоо, гурилын үнэд шингэсэн нийлүүлэлтийн шалтгаанаар нэмэгдэж магадгүйг тус  банкнаас мэдээллээ. Ирэх улиралд импортын бараа, хүнс, шатахууны үнийн өсөлт инфляцид голлон нөлөө үзүүлэхээр байгаа юм байна. Ирэх онд манай улсын эдийн засаг сайжрах төлөвтэй байгаа. Харин төгрөгийн ханш тогтвортой байвал инфляц төдийлөн хүчтэй нэмэгдэхгүй гэсэн төсөөлөлтэй байгаа  юм байна. Инфляц төсөөлсөн хэмжээнээс өөрчлөгдөхөд Хятадын Засгийн газрын бодлого нөлөөлөхыг анхаарууллаа. Тус улс барилгын нийлүүлэлтийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авах юм.

Тэгвэл  Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөрөнгө оруулалтын өсөлт буурна. Барилгын салбар ийнхүү удааширвал зэс, гангийн үйлдвэрлэл буурах, төмрийн хүдрийн импорт саарах эрсдэлтэй. Тэгвэл манай улсын энэ төрлийн экспорт буурах юм. Мөн БНХАУ-ын аж үйлдвэрлэлийн салбар дахь тогтвортой өсөлт нь энэ оны зэсийн эрэлтийг дэмжсэн хэвээр байх боловч ирэх  онд хадгалагдах эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь БНХАУ зээлийн өсөлтийг хязгаарлаж, аж үйлдвэрлэлийн салбараас илүү дотоодын хэрэглээ үйлчилгээг дэмжих бодлого баримтлах төлөв ажиглагдаж байгаа нь зэсийн эрэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа нь инфляцид нөлөөлөх юм.

Эх сурвалж: Б.БОЛОР-ЭРДЭНЭ


 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн